ХДХВ-ын халдварын тохиолдол 177 болжээ

d81e59f2560d1f286c80a083015e2802_LӨнгөрсөн долоо хоногт ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны амбулаториор нийт 815 үйлчлүүлэгч үзлэг шинжилгээнд орсноос 471 нь урьдчилан сэргийлэх болон сайн дураараа хамарчээ.

Нийт үйлчлүүлэгчдээс 26 хүнд БЗДХ илэрснийг хяналтад авч, хавьтал судлал хийж, эмчилгээнд оруулсан байна. Өнөөг хүртэл  ХДХВ-ын халдварын 177 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Сүрьеэгийн тандалт судалгааны албаны амбулаториор 375 хүн хандаж үйлчлүүлснээс шинэ сүрьеэгийн найман тохиолдол илэрч хяналтанд оржээ. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй 19 өвчтөний асуудлыг эмч нарын зөвлөгөөнөөр хэлэлцлээ гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Ж.Болор montsame


URL:

Сэтгэгдэл бичих