Дэгжин топуудын гоо үзэсгэлэнгийн нууц
Зун хэдий халуун ч, охид бүсгүйчүүд дуртай хувцсаараа гангарч, өнгөлөг дэгжин болох боломжийг олгодог. Тэгвэл манай топ моделиуд зуны улиралд өөртөө хэрхэн анхаарал тавьдаг вэ. Тэд ижил асуултанд хэрхэн хариулсныг сонирхцгооё.
Асуулт
1. Зуны дэлгэр өдрүүдийг гоё, сайхан хувцасласан бүсгүйчүүдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Та энэ зун ямар стилиэр хувцаслахаар шийдсэн бэ?
2. Халуун наранд арьс амархан хуурайшдаг, ганддаг. Арьсаа хэрхэн арчилдаг талаараа хуваалцахгүй юу?
3. Эмэгтэй хүний цүнхэнд зайлшгүй байх ёстой зүйлсийн талаар?
4. Зуны улиралд бүсгүйчүүдийи арьс амархан хуурайшдаг гэмтэй, Үсээ хэрхэн арчлах талаар зөвлөгөө өгөөч?
Toп модель Д.Пүрэвсүрэн: Би аль болох наранд гарахгүйг хичээдэг
1.Мэдээж халуун, бүгчим байдаг учир аль болох биед эвтэйхэн, чөлөөтэй хувцас сонгож өмсдөг. Зуны улиралд гоёод байхыг илүүд үздэггүй юм. Аль болох даавуун, сийрэг материалтай нэвсгэр хувцас зүгээр санагддаг.
2.Нарны хамгаалалттай тос хэрэглэх нь юунаас чухал. Би зуны улиралд аль болох наранд гарахгүйг хичээдэг. Мөн өвөл, намар, хавраас илүү энэ үед нүүрний иллэг түлхүү хийлгэхийг хичээдэг.
З.Би ер нь шуудай шиг юм л авч явдаг юм. Гэхдээ эмэгтэй хүний цүнхэнд зайлшгүй байх зүйлүүд бол хуурай, нойтон салфетка, бохь, уруул өнгөлөгч, түрийвч, түлхүүр, нарны шил гэж боддог.
4.Долоо хоногт нэг удаа үсэндээ тэжээлийн маск түрхээд байхад эрүүл чанараа алддаггүй юм шиг санагддаг. Хэрэв шаардлагатай биш бол өдөр тутам гель, хөөс хэрэглэсний хэрэггүй. Тухайн үедээ мэдэгдэхгүй ч гоёлын эдгээр бүтээгдэхүүн нь үсийг аажим аажмаар гэмтээж байдаг.
Toп модель Э.Сэлэнгэ: Эмэгтэй хүний цүнхэнд амьдрал нь багтдаг
1.Өдөр тутмын хувцсаа сонгохдоо брэндийг чухалчлаад байдаггүй. Гэхдээ мэдээж сүүлийн үеийн загварын чиг хандлагыг сонирхож, өөрийн бие дээр турших дуртай. Энэ зун аль болох тод, гос өнгөтэй хувцсыг сонгож өмсөж байна.
2. Мэдээж халуун байгаа учир нарны хамгаалалттай, тэжээл өгч, чийгшүүлэх бүтээгдэхүүнийг арьсандаа тохируулан сонгоорой. Би хэвийн арьстай учир бүтээгдэхүүн голдоггүй. Иврошегийн бүгээгдэхүүнийг хэрэглэх дуртай. Харин биеийн арьсандаа Жонсонсын тос хэрэглэдэг.
З.Эмэгтэй хүний цүнхэнд амьдрал нь багтдаг гэж ярьдаг шүү дээ. Миний хувьд том цүнх барих тусмаа дотор нь хийх юм ихэсдэг. Мэдээж косметак, түлхүүр, түрийвч гэх мэт зүйлүүд байнга байна. Тоглолттой үед туфль гэх мэт зүйлүүд нэмэгдэнэ. Хэчнээн яарсан ч цүнхэндээ крем, сам хоёроо хийхгүйгээр гарч үзээгүй.
4,Бид долоо хоногт хоёр удаа тэжээлийн тос үсэндээ түрхдэг. Байнга сэнсдүүлж, индүүддэг учир үс минь амархан гэмтэх гээд байдаг юм. Хэдийгээр мэргэжлийн хүн биш ч бүсгүйчүүддээ зөвлөхөд үсний маск тэжээлийн тосноос илүү чухал юм билээ. Мөн өөрийн үсэнд тохирсон шампунь, ангижруулагчийг хэрэглэхийг хичээж байна.
Toп модель Г.Уранцэцэг: Хэдий яарсан ч гоо сайхны хэрэглэлээ бүү март
1.Бүсгүйчүүд зуны цагт илүү өнгөлөг болдог гэж би боддог, Миний сонголт бол урт даашинз, олон судалтай тод өнгөтэй хувцаснууд, цагаан эсвэл биений өнгөтэй, даавуун трапец маягийн сул өмднүүд байна.
2.Монголд их халуун зун ирдэг учир арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалах SPF, Sunblock, After Sun Lation зэргийг хэрэглэх шаардлагатай. Арьсаа өдөр тутам цэвэрлэж, тэжээлийн тос түрхэн хамгаалж байвал эрүүл байдлыг нь хадгална. Би бүтээгдэхүүн сонгохдоо залуу арьсанд тэжээл өгч, чийгшүүлэн, сэргээх үйлчилгээтэйг чухалчилдаг.
З.Яарсан,чухал үед ч эмэгтэй хүний цүнхэнд гоо сайхны бүтээгдэхүүн заавал байх ёстой. Үс ямагт загварлаг байх ёстой учир хэвэнд оруулагч вакс, уруул үргэлж өнгөлөг, секси харагдах ёстой учир чийгшүүлэгч, бальзам, өнгөлөгч, мөн уртасгагч, өтгөрүүлэгчтэй сормуусны будаг цүнхэнд байх хэрэгтэй.
4.Хамгийн чухал нь мэргэжлийн үсчнээс зөвхөн өөрийн үсэнд тохирох шампунь, ангижруулагч, тэжээлийн тос, маскны талаар тогтмол зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрэв үс өнгөө алдаж, гундсан бол шинээр будуулах, урт ургаж салаалсан бол тайруулж сэргээдэг. Би үсэндээ ингэж л анхаардаг.
Б.Солонго
Эх сурвалж: “Зууны мэдээ”
URL: