Голоос 3000 жилийн настай илд олжээ

илдӨмнөд хөршийн Жиансу мужийн Лаожоулин голд нүүр гараа угааж байсан хүү 3000 жилийн настай хүрэл илд олжээ. Илдийг олсон 11 настай Ян Жунши хүү Синьхуа мэдээллийн агентлагт ярихдаа “Голын ойролцоо тоглож байгаад нүүр гараа угаахаар очсон. Гараа угааж байгаад санамсаргүй байдлаар гарт нь илд баригдаж, уснаас гаргаж авсан” гэжээ. Хүүгийн гэр бүл хүрэл илдийг орон нутгийн Гаоюугийн соёлын товчоонд хүлээлгэн өгсөн бөгөөд одоогийн байдлаар судлаачид шинжилгээ судалгаа хийж байгаа аж. Хятад улсад түүхийн үнэт олдвор дамлан наймаалцахыг хориглодог ч хэд хэдэн хүн илдийг өндөр үнээр худалдан авах санал тавьсан байна.
http://resource.time.mn/world/photo/2014/9/5f1225c7d0f8a303/48054e892666321ebig.jpg

Археологичдын мэдээлж буйгаар 25 см орчим урттай илд Шан эсвэл Жоу династын үеийнх байж магадгүй гэнэ. Мөн тэдний олж тодорхойлсноор шинэ олдвор нь дайны зориулалттай биш бөгөөд тухайн цаг үеийн хэргэм зэрэгтний цолыг илтгэх бэлгэдэл байсан бололтой. Идийг олсон Лаожоулин гол нь эртний Хятадын усалгааны их сувгийн нэг хэсэг байсан тул орон нутгийн эрдэмтэд илд олдсон хэсэгт археологийн малтлага хийхээр төлөвлөсөн байна.
Time.mn

URL:

Сэтгэгдэл бичих