Манай улсын болон ӨМӨЗО-ны залуучуудын солилцооны хөтөлбөр улам өргөжинө

db1cbb4756b4e2facd6161e6d1b1d610Өнгөрсөн онд МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбатын урилгаар ӨМӨЗО-ны залуучуудын холбооны дарга Чан Жы Ган тэргүүтэй залуучуудын төлөөлөл МЗХ-д айлчилж 2 байгууллагын цаашдын үйл ажиллагааг өргөтгөн, хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурж хамтран ажиллахаар болсон. Айлчлалын хүрээнд өвөр монголын эмч нар монголчуудад үнэ төлбөргүй үзлэг хийж,нийт 700 гаруй хүмүүс хамрагдсан. Энэ үеэр СТӨ-нд алдарт дуучин Тэнгэр тэргүүтэй Монгол хятадын уран бүтээлчдийн хамтарсан “Хамтын баяр, хамтын хөгжил” урлагийн тоглолт зохион байгуулагдсаныг санаж байгаа байх.

Тэгвэл энэ сарын 5-ны өдөрЛи Пенсинь /ӨМӨЗО-ны намын хорооны байнгын хорооны гишүүн, зохион байгуулах хэлтсийн дарга/ болон өмнө нь ӨМӨЗО-ны ЗХ-ны 1-р нарийн бичгийн дарга байхдаа ирж байсан Чан Жы Ган /ӨМӨЗО-ны Хөх хотын намын хорооны дэд дарга/ гэсэн тэргүүтэйгээр ӨМӨЗО-ны төлөөлөгчиддахин айлчлал хийж санамж бичгийн хүрээнд хэрхэн хамтарч ажилласан болон цаашдын хамтын ажиллагааныхаа талаар МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбаттай ярилцсан байна.

ӨМӨЗО-ны төлөөлөгчдийн зүгээс хоёр улсын хүүхэд залуучуудын харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, залуучуудын байгууллагууд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж,  мэдээлэл солилцох, харилцан айлчлалуудыг тогтмолжуулах, хил орчмын залуучуудын харилцааг идэвхижүүлэх талаар санал тавьлаа.

Монгол Улс, ӨМӨЗО  нь ёс заншил, өв уламжлал ижил бөгөөд хилийн 9 боомт, Монголын 5 аймаг, Өвөрмонголын 7 аймгийн газар нутгаар хиллэдэг нь нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд давуу тал болж байгаа юм.

Тиймээс залуучуудын солилцоог эдийн засгийн бүхий л салбарт хөгжүүлж  идэвхижүүлэх хэрэгтэй байгаа тухай 2 тал яриад, Хятадын Засгийн Газраас 2015 оноос хойш залуучууд солилцооны хөтөлбөрөө үргэлжлүүлэх бөгөөд Монголоос урих залуучуудын тоог 500 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тухай мэдээллээ.

Мөн ӨМӨЗО-ны намын хорооны байнгын хорооны гишүүн, зохион байгуулах хэлтсийн дарга Ли Пенсинь уулзалтынхаа төгсгөлд саяхан Монгол Улсад айлчлал хийсэн Хятадын дарга Ши Жин Пиньгийн “Ганцаараа явбал хурдан явна, Олуулаа явбал хол явна” гэсэн үгнээс иш татаж, манай хоёр улсын залуучууд нэгдэн хамтрах нь зүйтэй гэдгийг онцоллоо.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих