Бразил явсан төлөөлөгчид хэзээ тайлангаа тавих вэ
Өнгөрсөн 6 сарын нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид хэмээх арван найман хүн яг хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байсан үетэй давхцуулан Бразил улсад Фермерийн аж ахуйн туршлага судлахаар явцгааж нэлээдгүй хэл аманд өртсөн билээ. Төрийн мөнгөөр ийнхүү тив алгасан “тэнэж” одсон тэдний араас маш их хэл ам гарч байсан ч Улаанбаатар хотын захад махны болон сүүний чиглэлийн янз бүрийн фермерийн аж ахуй бий болгож нийслэлийн иргэдийг хямд сүү цагаан идээ, махаар хангах санаатай бөөнөөрөө туршлага судалж яваа юм болов уу гэсэн горьдлого төрж байв. Гэвч хэл ам дагуулан бөөн юм болж Бразил явсан НИТХ-ын төлөөлөгчид тэндээс буцаж ирээд биднийг янз бүрээр ярьсан ч гэсэн Бразил яваад ийм ийм арвин туршлага хуримтлуулаад ирлээ гэсэн утгатай ганц ч үг ганхийхгүй бараг 2 сар болж байна.
Тэгэхээр тэдгээр хүмүүс Бразилийн аль нэг цэнгэлдэх хүрээлэнд Германы ч юм уу эсвэл аргентины багийг дэмжин уухайлж, шар айраг гүзээлж байгаад ирсэн юм байна гэсэн сэтгэгдэл төрж байгаа юм. Хэрвээ тийм биш бол өдийд Бразилын фермерүүдийн арвин баялаг туршлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зэрэг зэрэг сурталчилж, мал аж ахуй эрхэлдэг хүмүүс маань башийж байна биз дээ. Тэгтэл таг дуугүй байгаа нь фермерийн аж ахуй судална гэдэг үгээр халхавч хийн хөл бөмбөгийн тэмцээн үзэхээр үгсэн тохирч баахан мөнгө зарлагадаж Бразилаар зугаалаад ирсэн болохыг харуулж байна.
Тэдгээр төлөөлөгчдийг одоо аль нэг фермерийн аж ахуй дээр аваачаад судалсан арга туршлагаа хэрэгжүүлээдэх гэвэл нурааж хаяж мэдэх байх шүү. Харин түүний оронд монголын өсвөрийн хөл бөмбөгийн багуудад зааж зөвлөх ажилд тохоон томилчихвол “Криштиан Рональду ингэж өшиглөдөг юм билээ. Лионель Месси ингэж довтолдог юм байна лээ. Би хажуунаас нь харсан” хэмээн зөвлөгөө өгөөд тус болж мэдэх юм.
Г.Солонго
agshin.mn
URL: