Үнэн ба худал
Найз хүүхнүүдтэйгээ ярьж суухдаа ч бид доорх бодлуудыг үнэн болохыг өөрсөддөө улам батлах гэж хичээдэг. Харин бидний энэ үзэл бодол бодит байдалд хэр нийцтэй вэ? Хариултыг нь доорх нийтлэлээс уншаарай.
Эмэгтэйчүүдийн үнэн гэж итгэдэг 10 худал зүйл
1. Худлаа: Секс биднийг илүү дотно болгоно
Үнэн: Эрэгтэй хүн секс хийсэн эмэгтэйтэй болгонтойгоо сэтгэлийн холбоо тогтоогоод байдаггүй, тэгэх ч шаардлагагүй гэж боддог. Тиймээс нэг оронд орсноор та хоёрын харилцаа илүү дотно болно гэдэгт хэт их найдлага тавиад хэрэггүй л болов уу. Харин ч унтлаганы өрөөнөөс гадуур цагийг хөгжилтэй өнгөрөөх тусам эрчүүд таньд гүнзгий татагддаг.
2. Худлаа: Боломжийн эрчүүд нь бүгд эхнэртэй/найз бүсгүйтэй болчихсон
Үнэн: Хэд хэдэн бүтэлгүй учралын дараа танд энэ хорвоогийн хамаг сайхан эрчүүдийг өөр бүсгүйчүүд аль хэдийн өөрийн болгочихсон мэт бодогдох вий. Үнэндээ таньд амьдралаа зориулж чадах мянга мянган үнэнч, сайн залуучууд цаагуур чинь бий. Хамгийн гол нь та эхлээд өөрийн бодлыг өөрчлөх хэрэгтэй. Шохоорхол болгон сүйн бөгж рүү “хөтөлдөггүйг”, мөн “хайр дурлалын жим”-ийн хажууд зүгээр зогсоод байвал хэн ч тань дээр өөрөө ирэхгүй гэдгийг ойлгоорой.
3. Худлаа: Түүний хэл нь хальтираад л тэгээд хэлчихсэн байх
Үнэн: Тэр таныг байнга элдвээр хэлж, шорддог юм биш биз? Тэр болгонд нь та өөрийгөө “хэл нь хальтираад л хэлчихээ биз” хэмээх үгээр тайвшруулан, түүнийг өмөөрөх хэрэггүй юм. Эсвэл үргэлж өөрөөсөө ямар нэг бурууг хайх нь ч тийм сайн зүйлд хүргэхгүй. Энэ нь өөрийнхөө үнэлэмж, аз жаргалаас урваж байгаа хэрэг бөгөөд, ингэснээр танд өөрийгөө буруутгах сэтгэлгээ тогтох болно.
4. Худлаа: Бид одоо гэрлэх болоогүй юм уу гэж асуух нь тэнэг зүйл биш
Үнэн: Ингэж асуух нь үнэндээ тэнэг зүйл юм. Учир нь эрчүүд бидний боддогоос ч илүү шийдэмгий хүмүүс. Хэрэв таньд сэтгэлээ бүрэн нээхэд ямар нэг эргэлзээтэй зүйл гараагүй л бол тэр аль хэдийн гэрлэх санал тавьчихсан байх байсан. Харин одоог хүртэл энэ талаар ам нээхгүй байна гэдэг нь таньтай дэр нэгтгэхдээ бүрэн итгэлгүй байгаагийн шинж.
5. Худлаа: Хосууд бүх цагийг хамтдаа өнгөрөөх ёстой
Үнэн: Та хайрттайгаа хамт баймаар санагддаг нь мэдээж. Гэвч найз хүүхнүүдтэйгээ ч уулзаж чадахгүй уягдах , эсвэл түүнийг найзууд руу нь явуулалгүй уях бол өөр асуудал юм.
Цаг минут алгасахгүй дэргэдээ байхыг шаардах нь хайр биш, харинм ч шахалт дарамтанд илүү ойртоно. Хааяа ч гэсэн өөртөө цаг гаргаж байгаарай. Тэгвэл та хоёрын бие биенээ үгүйлэх сэтгэл ч нэмэгдэж, хайр чинь халуунаар дүрэлзэх ба бие биетэйгээ уулзаад ч ярьж хуучлах сонинтой болно. Үгүй гэж үү?
6. Худлаа: Тэр миний дугаарыг гээчихсэн юм байх даа?
Үнэн: Тэр гээгээгүй. Гэвч хэдэн болзооны дараа тань луу ярихаа больчихлоо гээд та тарган, царай муутай, эсвэл хөгшрөөд ч ганцаараа явах тавилантай нэгэн болчихгүй. Зүгээр л түүнд тохирох эмэгтэй нь та биш байж. Тиймээс тэр ч танд тохирохгүй гэсэн үг. Өөртөө итгээд урагшаа!
7. Худлаа: Би л түүний гэрлэлт, хүүхдүүдийн талаарх бодлыг өөрчлөх ёстой.
Үнэн: Таны хайрыг түүнээс өөр хэн ч сайн мэдэхгүй. Тиймээс түүний үзэл бодолд итгэж, хүлээн зөвшөөрч, заавал тэрийг нь өөрчлөх гээд байх хэрэггүй. Түүнийг өөрийн мөрөөдлийн залуу болохыг шаардахын оронд, энэ байгаа байдлаар нь түүнийг хүлээн авч чадах эсэхээ сайн тунгаана уу. Тэгж гэмээнэ цаашид энэ харилцаагаа үргэлжлүүлэх эсэх нь ч мөн таны сонголт болон үлдэнэ.
8. Худлаа: 90:60:90-д дөхөж байж л түүнд сайхан харагдана
Үнэн: Эрүүл харилцаа хэзээ ч дан ганц хэлбэр хөөдөггүй билээ. Тэр таны гоолиг биенд л дурласан бол амьдралын тань хань болж чадахгүй. Түүнээс гадна эр хүн бүрийн үнэлэмж өөр өөр байдаг. Зарим нь өндөр гоолиг эмэгтэйг таашаадаг байхад, “Эмэгтэй хүн эрдэнийн чулуу хоёр жижиг байх тусмаа нандин” гэсэн үгэнд сүсэглэдэг эрчүүд ч бий. Бүр заримд нь ямар бүсгүй таалагддаг болохоо өөрсдөө ч мэддэггүй. Харин өөртөө итгэх итгэл ямар ч биеийн галбирас илүү таныг төгс харагдуулдаг гэдгийг санаарай.
9. Худлаа: Хайр бол ямар ч үед авахаасаа илүү өгөх ёстой зүйл
Үнэн: Бид өөрсдийн талархсан, хайрласан сэтгэлээ түүнд мэдрүүлэхийг хүсдэг. Хүсэх нь ч мэдээж. Гэвч та түүний төрсөн өдрөөр 5 цаг бялуутай зууралдсан байхад, тэр таныхыг санах ч үгүй байвал энд ноцтой тэнцвэрт бус байдал бий болсон байна. Эрүүл харилцаа холбоонд өгөх авахын туухай нь тэнцүү байвал зохистой. Аль ч талаараа.
10. Худлаа: Би эр хүнгүйгээр амьдрарч чадахгүй
Үнэн: Эр хүн таны сэтгэлийг дүүргэдэгт та бат итгэлтэй байна уу. Яг үнэндээ бид өөрсдийгөө өөрөөрөө дүүргэж чадна. Тиймээс эрчүүдийг амьд яваагийнхаа утга учир болгодог бодлоо “цонхоор гаргаад л чулуудчих”. Ганц бие байхдаа ч цаанаа л эрхэмсэг, гэрэлтсэн, хүчирхэг бас тачаангуй харагддаг эмэгтэйчүүдэд аз жаргалыг мэдрэхийн тулд заавал эр хүн хэрэггүй.
URL: