Их хэмжээний мөнгө завшсан этгээдэд ял оноолоо

_(1)Баян-Өлгий  аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, мөн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2 хэсэгт зааснаар А.Ганибал, А.Ханай нарт холбогдох “Байтерек” хадгаламж зээлийн хоршооноос 104,809,300 төгрөг завшсан гэх эрүүгийн  хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Ганибалд бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэгт шүүгдэгч А.Ханайг албан тушаалдаа хайнга хандсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Ганибалд 5 жил 1 сарын хорих ял, шүүгдэгч А.Ханайд 2 жилийн хорих ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

Мөн Нийслэл Өргөө ХК-ны захирал Б.Ганзориг нарт холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, татвар төлөхөөс зайлсхийсэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтанд оруулсан, бусдын эд хөрөнгө завшсан гэх хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэрэгт Дүүргийн 2 дугаар прокурорын газраас хяналт тавьж Прокурорын яллах дүгнэлт үйлдэн 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхэд шилжүүллээ.

 

ЗИНДАА.МН


URL:

Сэтгэгдэл бичих