“Эзэн 100″ хөтөлбөр АН-ыг барьц алдуулж байна
Улс төрийн намрын шоу хүчээ авч өргөжиж байна. Нам эвслүүд өөр өөрийнхөөрөө PR-аа хийсээр байгаа өнөө үед Шинэчлэлийн засгийн газрынхан нилээдгүй самгардаж байна уу? Учир мэдэх хүмүүс ч АН дотроосоо нурж магадгүй хэмээн харж сууна. Хаврын чуулганаас хойш “Эзэн 100″ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ч ямар нэгэн үр дүнд хүрсэнгүй. Харин сөрөг хүчин болсон МАН “Эзэн 100″ хөтөлбөрийн хэрэгжилтийг 70 ажлынхаа 62.6 хувийг хийгээгүй хангалтгүй гэсэн дүн тавьчихсан хэрхэхийг нь хүлээн анж байгаа.
АН-ын бүлгийн дарга хаврын чуулганы хойно “Эзэн 100″ хөтөлбөрийн хэрэгжилтэнд муу дүнтэй гарвал өөрсдөө Засгийн газартай хариуцлага тооцно хэмээн том дуугарсан нв өнөөдөр орой руу нь орж байгаа бололтой. Дотроо хэрэлдээд муудалцахаас илүүтэй сөрөг хүчнийхээ хүчийг сулруулах арга саамыг хайж байгаа нь лавтай. Ямартаа ч саяхан эрхэм бүлгийн дарга маань хэлэхдээ “Өөрийн барьсан гэрээ нураачихаад айлын хатавчинд амьдрахыг хэн хүсэх вэ” хэмээсэн нь ямартаа ч хэлсэндээ хүрэхгүй байх арга саамаа хайж эхэлсэн бололтой хэмээн хардахад хүргэв.
Ийнхүү засгийн газрынхан болоод АН дотроо хэрхэн зөвшилцөлд хүрэхийг харах үлдлээ.
ЧОЙ
URL: