Намрын чуулганаар ерөнхий сайдын хараанд хэн гэдэг сайд нь өртөх бол

сайдӨчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн байдлын тухай мэдэгдэл хийлээ. Энэхүү мэдэгдэлдээ намрын чуулган дээр засгийн газрын дэд бүтэц болоод сайд нарын талаар авч хэлэлцэх болно хэмээсэн нь өнөөгийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор шийдэж байгаа зүйлийнх нэг бололтой.

Ямартаа ч сөрөг хүчин болоод бусад нам эвслүүд хаврын чуулганы дараагаар хэрэгжиж эхэлсэн “Эзэн 100″ хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг тайлагнах хийгээд хийсэн ажлаа ард түмэндээ тайлагнахыг мөн сайд нарынх нь ажлын биелэлтийг шаардаж удаа дараа мэдэгдэл хуудас хүргүүлж байгаатай холбоотойгоор энэхүү арга хэмжээг авч байгаа нь мэдээж. Гэхдээ энэхүү мэдэгдэлдээ өөрийн тэргүүлж байгаа засгийн газрын үйл ажиллагаа, шинэчлэлийн засгийн газрыг байгуулаж ажилласан хоёр жилийн хугацаанд хийсэн бүтээснээ тайлангаа ирэх намрын чуулган дээр танилцуулах юм байна.

Эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед засгийн газрын бүтэц болоод салбарын сайдуудын асуудлаар хэлэлцэх ажээ. Ийнхүү намрын чуулган дээр ямар салбарынхан илүү ихээр өртөж сайд нь суудлаасаа хагацахыг зөвхөн цаг хугацаа болоод ерөнхий сайдын шийдвэр л харуулах ажээ. Ямартаа ч эхний ээлжинд олны хэл амны бай болоод байгаа ҮХАА-н сайд асан Х.Баттулга, Зам тээврийн сайд А.Гансүх, ССАЖ-н сайд Ц.Оюунгэрэл мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр гээд л асуудлууд урган гарч ирэх нь лавтай. Чухамдаа бол хэн нь ерөнхий сайдад илүү ойр дотно байж чадсан нь үлдэх магадлалтай болоод байна.

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих