Сармистай архи цус цэвэрлэдэг
Сармистай архи
Энэ жор нь 1971 онд Түвдийн хийдээс ЮНЕСКО-гийн соёлын өвд орсон юм байна. Энэ бэлдмэлийг хэрэглэснээр цус цэвэршиж, зүрх судасны өвчин болоод хорт хавдраас сэргийлэх тустай юм байна. Германы нэрт жүжигчин Johannes Heesters сармистай архийг өдөрт хоолны өмнө 1 хундагыг хэрэглэдэг, энэ нь миний урт наслах бас нэг үндэс юм даа, гэж зурагтаар ярьж байсныг би сонсож байсан юм байна. Тэрээр 108 насласан.
Орц:
1. 350гр сармис
2. 200мл 90% ийн цэвэр Спирт ( би Спиртээ өнөөдөр эмийн сангаас авлаа, үүгээр бас Ликор хийдэг гэж эмийн санч нь бас зөвлөж байна лээ)
Бэлдэх заавар:
Сармисаа сайтар нухаад дээрээс нь спиртээ хийж сайтар холиод битүү таглаж харанхуй сэрүүн газар 10 хоног байлгаад, дараа нь бэлдмэлээ шүүж дахин 4 хоног хөргөгчинд байлгасны дараа, уух болгондоо 50мл сүүнд дусааж хэрэглэх юм байна.
Өдөр Өглөө Өдөр Орой
1 өдөр 2 дусал 2 дусал 3 дусал
2 өдөр 4 дусал 5 дусал 6 дусал
3 өдөр 7 дусал 8 дусал 9 дусал
4 өдөр 10 дусал 11 дусал 12 дусал
5 өдөр 13 дусал 14 дусал 15 дусал
6 өдөр 15 дусал 14 дусал 13 дусал
7 өдөр 12 дусал 11 дусал 10 дусал
8 өдөр 9 дусал 8 дусал 7 дусал
9 өдөр 6 дусал 5 дусал 4 дусал
10 өдөр 3 дусал 2 дусал 1 дусал
11 өдөр 25 дусал 25 дусал 25 дусал.
Давтан эмчилгээг 6 жилийн дараа хийнэ.
С.Сайнжаргал
mongolcom.mn
URL: