Хордсон хүүхдүүд “Эвгүй амттай талх идсэн” гэж мэдүүлжээ

uls_540d6a688f754_1Өнгөрсөн долоо хоногт  Баян-Өлгий аймгийн зургадугаар бүрэн дунд сургуулийн дотуур байранд суудаг 99 хүүхэд хоолны хордлогод орж, эмнэлэгт хүргэгдсэн билээ.

Өнөөдрийн байдлаар бүх хүүхдүүд эмнэлгээс гарч, дотуур байрандаа байгаа гэсэн мэдээлэл бий. Дотуур байрны тогооч нараас болон тэднийд хүнс нийлүүлсэн дэлгүүрийн эздээс Цагдаагийн байгууллага мэдүүлэг тайлбар авч, хүүхдүүд юунаас хордсон байж болох талаар шалгаж буй. Тэр орой хүүхдүүд гурилтай шөл, талхтай идсэн гэж байгаа. Хүүхдүүд мэдүүлэхдээ  “Талх идэхэд эвгүй амт байсан” гэж  ярьсан ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих