Ном хуулж, хэвлэлийн хурал хийснээс өөр ямар ч үр дүнгүй арга хэмжээ болсон
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Эзэн-100” хөтөлбөрийн үр дүнг олон нийт янз бүрээр тайлбарлаж байгаа. Сөрөг хүчний зүгээс ч мөн эдийн засгийг 100 хоногт багтаан сэргээж, эрчимжүүлэхээр тавьсан зорилтынхоо 62.6 хувийг огт хэрэгжүүлж чадаагүй гэсэн дүгнэлтийг гаргаад байна. Өөрөөр хэлбэл гэрийн даалгавраа муу биелүүллээ гэсэн юм.
Тэгвэл МУ-ын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагдаа “Эзэн-100” хөтөлбөрийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Олон түмэн, УИХ-ын анхаарлыг түр хөндийрүүлэх гэсэн л арга хэмжээ байсан шүү дээ. Монгол Улсын эдийн засгийн одоогийн хямрал нь эдийн засгийн дотоод бүтэц алдагдаж тэнцвэргүй болсноос үүссэн. Үүнийг эмчлэх талаар юу ч хийгээгүй. Ном хуулж, онол ярьж, хэвлэлийн бага хурал хийснээс өөрөөр ямар ч үр дүнгүй арга хэмжээ болсон.” гэжээ.
URL: