Долларын ханш 50 гаруй төгрөгөөр нэмэгджээ

32_ecb37c90b8bd6735e12e293d71149950749b9816Монгол улсын эдийн засгийн байдал тийм ч таатай биш байгаа. Өнгөрсөн оноос эхлэн чангарсан ам.долларын ханш огцом чангарсаар байгаа нь нийгэм эдийн засагт сөргөөр нөлөөлж байна.

 

Ам.долларын ханштай холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний болоод бусад үйлчилгээний үнэ ханш нэмэгдэж байгаа нь эдийн засагт сайнаар нөлөөлөхгүй байгаа ба хямралыг бий болгоод байгаа юм. Үнийн өсөлт, хөөрөгдөл өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа нь хүндрэл бий болгосоор буй. Түүнчлэн өнгөрсөн хоногуудад огцом чангараад байсан ам.долларын ханш 2000 төгрөгт хүрэх вий гэсэн айдас нийгэмд байсан.

 

Түүнчлэн ам.долларын ханш долоо хоногийн өмнө буурсан хэмээн мэдээлж байсан бол эргэн өсчээ. Тодруулбал: Долларын ханш сүүлийн өдрүүдэд буцаад өсч байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудаар зарж байгаа нэг ам.доллар 1846 төгрөгтэй тэнцэж  байна. Харин авах ханш нь  20 төгрөгөөр бага буюу 1826 төгрөг байна.  Тэгвэл юанийн ханш 301 төгрөгт хүрлээ.  Долларын ханш  өнгөрсөн сард 100 төгрөгөөр буурсан бол есдүгээр сар гарсаар буцаад 50 гаруй төгрөгөөр нэмэгджээ.


URL:

Сэтгэгдэл бичих