Тамхи татдаг хүмүүс өвдөлтийг илүү мэдэрдэг

003Тамхи татдаг эсвэл татдаг байсан хүмүүс хорт утааг хэзээ ч уушгилаж байгаагүй хүмүүсээс илүүтэйгээр өвдөлт мэдэрдэг болохыг мэргэжилтнүүд тогтоожээ.

Энэ судалгаа гарахаас өмнө никотин болон өвдөлтийн мэдрэмжтэй холбоотойгоор зөрүүтэй мэдээлэл хүмүүсийн дунд явдаг байсан юм. Зарим хүмүүс тамхи мэдрэмтгий байдлыг багасгадаг гэж үздэг бол нөгөө хэсэг нь өвчинд илүү өртөмтгий гэж итгэдэг байв.

Норт Вэй Их сургуулийн эмнэлгийн доктор Аслак Йохансен энэ зөрүүтэй ойлголтыг арилгах үүднээс 10364 сайн дурын оролцогч дээр тулгуурлан судалгаа хийсэн байна. Судалгаанд оролцсон хүмүүсийн 22.1 хувь болох эмэгтэйчүүд, 18.8 хувь болох эрчүүд тамхи татдаг, 38.6 хувь эмэгтэйчүүд болон 46,8 хувь эрчүүд өмнө нь татдаг байжээ.

Тэдний өвчинд хэрхэн мэдрэг байгааг судлахын тулд мөстэй усанд гараа хэр удаан байлгах туршилт явуулсан байна. Туршилтын явцад өмнө нь хэзээ ч тамхи татаж байгаагүй хүмүүс өвдөлтийг тэсвэрлэж байсан бол тамхичид маш их мэдрэг, тамхи татаж байсан хүмүүсийн  өвдөлтийг даах чадвар харьцангуй сул байгаа нь батлагдсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих