Угаалгын машинд гацсан охиныг аварчээ

f7588498839f7fd8bigХятадын Зэжиан мужийн Жиашиан хотын оршин суугч эмэгтэйн хүүхэд угаалгын машинд гацсан байна. Хотын галт сөнөөх, онцгой байдлын албаныхан угаалгын машинд гацсан охиныг цаг алдалгүй аварч чаджээ.

Аврах ангийн төлөөлөгч ярихдаа “Хүүхдүүд, тэр дундаа ид хөдөлгөөнтэй болж байгаа хүүхдүүд угаалгын машинд орж тоглох сонирхолтой байдаг. Эцэг эхчүүдийн хараа хяналт тааруу байгаагийн улмаас хүүхдүүд угаалгын машинд гэмтэж бэртгэх, цаашлаад амиа алдах тохиолдол гардаг” гэжээ.

Өнгөрсөн онд Хятадад ажиллаж байсан угаалгын машинд орж тоглосны улмаас амиа алдсан дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байна. Тэдний хоёр нь охин байжээ.


- See more at: http://world.time.mn/content/48967.shtml#sthash.CqnCW1q8.dpuf

URL:

Сэтгэгдэл бичих