Хорихоос оргосон этгүүдийн талаар мэдээлэл өгвөл сая төгрөгөөр шагнана
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас энэ сарын 4-ний өдрийн өглөөний 07.00 цагийн орчимд хоригдогч Э.Вантөмөр, Б.Амарсайхан нар оргосон талаар бид мэдээлсэн.
Тэднийг эрэн хайх үйл ажиллагаа үргэлжилж байна. Цагдан хорих 461 дүгээр ангиас оргосон сэжигтнүүд 22-23 насны, хулгайн болон залилангийн хэргээр цагдан хоригдож байсан сэжигтнүүд юм. Одоогийн байдлаар холбогдох байгууллагуудын эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна.
Иймээс дараах этгээдүүдийг харсан үзсэн хүн байвал доорх хаягаар холбогдох обломжтой ажээ. Нууцыг чандлах хадгалах бөгөөд сая төгрөгийн шагналтай юм байна.
URL: