Төрийн албаны зөвлөл Б.Билэгтийг шүүхэд хандахыг зөвлөв

d064c54171eea7bforiginalЦЕГ­ын дарга, генерал Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд хагас сар болж байна. Энэ хугацаанд Б.Билэгт өөрийг нь хууль бусаар, ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан хэмээн үзэж, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргажээ.

Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Д.Баатарсайханаас тодруулахад “Төрийн албан хаагч үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзвэл Төрийн албаны зөвлөлд хандах ёстой. Энэ эрхийнхээ хүрээнд Б.Билэгт Төрийн албаны тухай хуулийн 39.1­д заасны дагуу “Намайг ажлаас халсан үндэслэлийг тогтоож өгнө үү” гэж гомдол гаргасан. Төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх хуулийн дагуу 30 хоногийн дотор гомдлын хариуг өгөх ёстой байдаг.

Бид гомдлын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт “Б.Билэгтийг ямар үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн талаар тайлбар ирүүлнэ үү” гэсэн албан бичиг хүргүүлсэн. Гэтэл заасан хугацаанд хариу тайлбар өгөөгүй. Тиймээс бид “Шүүхэд ханд” гэсэн хариуг Б.Билэгтэд өгсөн. Шүүх энэ асуудлыг хэрхэн шийдэхийг мэдэхгүй” гэв. Тиймээс Б.Билэгтийн өмгөөлөгч энэ асуудлаар шүүхэд хандсан гэнэ. Б.Билэгт 2012 оны есдүгээр сарын 3­наас ЦЕГ­ын даргаар томилогдон ажиллаж байсан. Тэр цагаас хойш буюу 2013 оноос эхлэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй зарчмын хувьд зөрөлдөж эхэлсэн гэдэг. Улмаар салбарын сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх хардлагад өртөж байсан юм.

 

С.НЭМЭХ


URL:

Сэтгэгдэл бичих