Шинзо Абэг эсэргүүцэж Японы иргэд жагсаал хийв
Шинзо Абэ засгийн газраа дахин эмхлэн зохион байгуулсны дараа, тус орны 5500 гаруй иргэд засгийн газрынхаа ордны ойролцоох Хибия цэцэрлэгт хүрээлэнд жагсаж, нийтийн өөрийгөө хамгаалах эрхийн хоригийг цуцлахыг эсэргүүцэж, мөн Шинзо Абэг албан тушаалаасаа огцрохыг шаарджээ.
Мөн өдөр, “Дайны эсрэг мянган хүний зөвлөл” болон “Засгийн газар үндсэн хуулийн 9-р заалтад өөрчлөлт оруулахыг эсэргүүцэх хороо”-ноос Хибия цэцэрлэгт хүрээлэнд “Дайныг эсэргүүцэн, үндсэн хуулийн 9-р заалтад өөрчлөлт оруулахыг эсэргүүцэх бүх нийтийн ажиллагаа” гэдгийг зохион байгуулжээ. Арга хэмжээнд, Японы жирийн иргэд, эрдэмтэн судлаач, нам бүлгийн төлөөлөл нийт 5500 гаруй хүн оролцсон байна.
Цуглаан дууссаны дараа, хүмүүс өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн жагсаал хийжээ.
URL: