ӨГҮҮЛЛЭГ: УУРЛАХАД УЧИР БИЙ
Ямар ч шалтгаангvй уурлах явдал байж vл болно. Гэтэл ямар нэгэн хvнд битvv уур хvрэх явдал тохиолдож болно шvv дээ. Хvн ингэж уурлахаараа гол тєлєв хажуу дахь руугаа халдан хэрvvл эрэх бєгєєд хариуд нь хvн “Yгvй чи юу болов? Зvв зvгээр байгаад уурлах чинь юу вэ?” гэж гайхна. Гэтэл цаадах нь хаанаас шалтгаангvй уурласан байх билээ. Заавал шалтгаантай! Бусдад хэлж болохгvй, нууц амин хувийн нэг зvйл сэтгэлийг нь маажсанаас юмуу эсхvл vргэлжлэн хоргоддог байсан байх ёстой. Жишээлбэл, нэг хvн эхнэртээ, эс бол эхнэр нь бусадтай сэтгэлтэй болж орхисон бол хєєрхий амьтан, єєрийн эрхгvй уурлан мєн єєрийн эрхгvй хэрvvл гуйна.
Ингэхлээр уг, учры нь олж мэдээгvй нєгєє дэх нь “уурлах юм болоогvй байхад уурлалаа” гэж гайхах нь аргагvйеэ дээ.
Гэтэл бас хvнд битvv уурлах явдал ганц янаг амрагийн явдал дээр гардаг биш, єєр бусад юман дээр ч байж болно. Гэвч аливаа юмны учир эцэс хойно нь заавал илэрнэ. Єєрєєр хэлбэл vл илрэх нууц энэ дэлхийд vгvй.
Иймд нэг нєхрийн уурласныг энд бичин уншигч та бvхэнд толилуулъя.
Одоогоос арваад жилийн ємнє манай Улаанбаатар хотын шvд эмчилгээний газар Цэвэлмаа хэмээх нэгэн эмэгтэй ажиллахар оров. Хариуцах ажил нь хєвєн, маарлаас эхлээд янз бvрийн эм элдэв тєрлийн эд материал эмч сувилагчийн барих багаж мєн тэр бvхнийг олж бэлтгэдэ байв.
Гэтэл vvнд нь алт, ган, зааны яс, бас бусад элдэв тєрлийн ховор металл, ёстой толгой эргэм, ядаж нэрий нь монголоор биш латинаар биччихсэн, тэгээд бас хямд vнэтэй юм нэг ч байсангvй. Иймд нэг талаар эмнэлгийн мэргэжилтгvй нєгєє талаар энд орсоор юу юу хариуцахаа урьдаар мэдээгvй байсан тэр эмэгтэйд маш хэцvv санагджээ. Ажлаа хvлээж авахдаа ам хэлэнд эвлэршгvй хэцvv нэрс баахныг сонсоод хэзээ хаа хэрэглэдгий нь эс мэдэх хачин жигтэй юмыг vзсэнээс єєр юу ч vгvй. Тэгээд тэр эмэгтэй “одоо яая гэхэв, нэгэнт оръё гээд орчихсоноос хойш нягт нямбай ажиллаад vзэхээс биш” гэж шийджээ.
Маргааш нь ажилдаа ирээд хvмvvсийн авах гэснийг гаргаж єгєхдєє баримт сэлтийг сvрхий хянахын зэрэгцээгээр єгєх зvйл рvvгээ ч нямбай хандав. Тэр зуур хаа хаа юу байдгийг цаг vргэлж гайхан, чухам юуг юунд хэрэглэдгийг мэдэхгvй учир хvмvvсийн ажиллахыг хулгай нvдээр байн байн ажиглана. Yvнээс гадна бvх эд материал дээрээ ямар нэгэн дутагдал гаргахгvйг онцлон хичээхдээ бvр єєрийгєє итгэхгvй болсон мэт авдар шvvгээнvvдийг хєдлєх бvрдээ цоожилж, тvлхvvрээ далдын далд нуугаад бусадтай ярихдаа хvртэл vгээ хэмнэжээ.
Анхны єдєр иймэрхvv єнгєрлєє. Тэндхийн хvмvvс ч “Манайх гайгvй сайн эмэгтэйтэй болж шvv” гэж шивэр авир ярилцана. Хоёр дахь гурав дахь єдрvvд ч єєрцгvй тийм л байв.
Гэвч vгvй ээ! Хойшдоо хэвээр vргэлжилж чадсангvй. Энэ нь тэндхийн нєхєд Цэвэлмаагийн ажил дээрээ тэвдэж байгааг мэдээд тал бvрээс нь ариун сэтгэлийн сайхан дэмжлэг vзvvлснийх ажээ.
Цэвэлмаа ч нэг хvнээс нэгийг, нєгєє хvнээс хоёр дахийг олж мэдэхийн хажуугаар хариуцсан авсан эд хогшлоо овоо мэдэх болов. Ингээд хэдэн сар болоход зєвхєн гадаад талаараа биш бvх сэтгэл санаагаараа эдний хvн болжээ. Бvх шvд эмчилгээний газрыг “Манайх” гэж нэрлэнэ. Хамт ажиллаж байгаа хvн нэг бvрийг “манай хvн” гэж бодно. Нэгэнт ийм болсноос vг яриа нь хэмнvvн байсан нь арилж, сэтгэлдээ тохиромжтой зvйлvvд дээр маргахаас буцахгvй болов.
Заримдаа бvр томорхоно. Нєхєд нь ч бас єєрт нь томорхдог л байжээ. Энэ далиманд бас эд материал дээр дутагдал гарахаас болгоомжлон сvрхий хянуур байсан нь суларч заримдаа тvлхvvрээ ширээн дээрээ хаян явчихаад буцан гvйж ирэх ч болов. Єглєє гэртээ мартчихаад ирсэн удаа ч бас гарчээ. Ингэхэд нєхєд нь, эмч сувилагч нар нь зэмлэж байсан бєгєд Цэвэлмаа хариуд нь vнэхээр гэмшсэн царай гаргах боловч сэтгэл нь тайван “манайхан цєм сайн улс, ажилдаа идэвхтэй илvv дутуу vг яриа байхгvй, цєм шударга томоотой” гэж бодно. Хуучин танилууд нь дайралдан:
-Чи хаана ажилладаг юм бэ? гэж асуухад
-Би шvдний тасагт нь шvv дээ гэж хэлэх мєртєє тэр газрынхаа аль сайхныг хvн амьтанд хэчнээн их тус болж байгаатай хамтруулан яриад эцэст нь єєрийгєє жинхэнэ мэргэжлийн хvн биш болохыг санан гутрах боловч “vгvй яахав дээ эд материал гэдэг бол маш чухал тул би тvvнийг нь хариуцсанаараа мєн л гар бие оролцож байгаа юм даа” гэж бодон сэтгэлээ тайтгаруулна.
Хэрэв цалингийн тухай асуувал амьдрахад минь хvрч л байна. Хоёрт ажил маань цомхон, орон байшин маань тохилог гэж хариулав. Yнэхээр ч тийм байжээ.
Нэг єглєє дутагдсан ба дутагдаагvй боловч бэлэн болговоос зохих зvйлсийг эм бэлтгэлийн газраас авах явдал шаардагдав. Цэвэлмаа одоо энд жил шахам болж байгаа боловч мєн л юм бvхний нэр тєрєл чанар байдлыг бvрэн мэдэж амжаагvй байжээ. Энэ учраас юуны урьд энэ талыг бvрэн мэдэх нэг хvнтэй явахыг хvсэв. Тэгээд єєрийнхєє хамгийн дотночилж vздэг итгэлт нєхєр Эрэнцэнд учраа хэлж хамт явахыг гуйв. Эрэнцэн гуч орчим настай, бие эрvvл чийрэг, шvдний бага эмч техник хоёрт тэгш мэргэжсэн хvн юм. Гагцхvv хvмvvсийн ам тvvнд нэг л сайн биш, гэвч Цэвэлмаа тvvнийг бусадтай зуур зуур хэрэлдэж байснаас єєр базаахгvй талыг олж хараагvй бєгєєд тvvний нь хар хоргvй цагаан сэтгэлийн явдал гэж дотно ємєєрч явдаг ажээ. Эрэнцэн ч Цэвэлмаад сайн, бvvр анх ажилд орсон єдрєєс нь эхлэн зєєлєн царай, элэгсэг дvрээр угтсан бєгєєд энэ удаа ч мєн гомдоосонгvй.
-Тэгье! Тэгье! Явалцаж єгєлгvй яахав, ганцхан их эмч л ажлаа хаяж явлаа гэх болов у? гэхэд нь Цэвэлмаа эмчид очин учраа хэлж зєвшєєрєл авлаа. Гэтэл бас явах унаагvй тул гуйлгын ажил vvгээр дууссангvй. Гадагш яаран гvйж тvргэн тусламжийн тэрэгнvvд дээр очлоо… Энд гурван тэрэг зогсож байсан боловч танихаас урьд ємнє нь зєвхєн хэдэн удаа зvс vзсэнээс цаашгvй нэг ахимаг настай жолооч байв. Цэвэлмаа арга буюу єєрийн эрхгvй тулгарсандаа нvvр улайлган инээмсэглэж сэтгэл тvгшин гуйхдаа “…энvvхэнд шvv… одоохон, арваад минутын дотор л аваад ирнэ” гэдэг vгийг юу юуны урьд дайвар болгов.
Нєгєє жолооч нь хvvхнvvд яахаараа жолооч руу ингэж эвтэйхэн, халдаж ирдгийг аль хэзээний сайн мэдэх болоод тvvнд нь сэтгэл донслохоо байсан хашир эр байжээ.
-Yгvй ер дєє. Энvvхэнд гэнэ шvv, тэр чинь эндээс гурван километр гаруй газар. Арав байтугай хорин минутанд ч амжихгvй гэж Цэвэлмаагийн голыг нэг харлуулснаа,
-За яая гэхэв нэгэнт итгэж гуйж ирсний хувьд яаж vгvй гэхэв гэж хэлэнгvvтээ машиныхаа хаалгыг нээн суу! гэв. Цэвэлмаа баярлахдаа машинд vсрэн орсон боловч бас л сэтгэл нь тvгшин,
-Би шvдний тасаг дээрээс нэг хvн авах юмсан яах билээ? гэж амьсгаадан хэлэв. Жолооч хариуд нь нэг муухай харснаа, vг дуугvй машинаа тэр зvгт нь залав.
Цэвэлмаагийн сэтгэл сая онгойн баярлахын зэрэгцээгээр жолоочийн ажилд аль болохоор бага саад болохыг хичээв. Эрэнцэнг дуудахаар явахдаа чухам л туулай шиг хурдлаад тасалгаанд нь орохтойгоо зэрэг,
-Хvvе, найз минь явъя! Би машин олоод ирлээ гэж дуу алдан хэлэв. Гэтэл єнєєх найз нь:
-Байз! Би энд зvгээр суугаа биш чухал юм хийж байна гэж уцаарлаад vнэхээр уурласан царайтай ажлаа vргэлжлvvлэв. Цэвэлмаа арга буюу тvvнийг гуйж байгаагийн хувьд vг дуугvй хvлээв. Харсаар байтал нэг минут єнгєрлєє, хоёр ч єнгєрлєє, гурав, дєрєв ч єнгєрлєє. Цэвэлмаа гадаах жолоочийн тухай, тvvний ажил хэрэгт саад болж байгаагийн тухай, хvнийг царайчлах ба гуйх гутамшгийн тухай бодон гутарч, байж ядахдаа дэмий нааш цааш холхив. Ємнє нь тулгарсан vнэт минут, єєрийн эрхгvй арваас илvv єнгєрєхєд,
-Найз минь явъя гадаа хvлээж байгаа тvргэн тусламжийн машин сvйд боллоо гэж аргадах бухимдах хоёрын хооронд єгvvлэв. Тэгэхэд нь Эрэнцэн:
-Хохь нь ээ! Хvvхэн хараад хариуцлагаа мартсан жолооч надад хамаагvй. Харин ба тэгж чадахгvй, хийдгийгээ хийж дуусса байж л болох минь гэж ёстой хvний муугийн хvйтэн царайгаар хэлэв. Yvнд нь Цэвэлмаа нэг талаар эгдvvцэж, нєгєє талаар гомдов. Гэлээ ч юу ч хэлж чадсангvй дэмий бухимдан “гуйх гэдэг гутамшиг” гэдэг ёстой энэ байна даа гэж бодон гутрав.
Эрэнцэн урдах ажлаа vнэхээр хийж байгаа биш зєвхєн хийж буй дvрэм vзvvлэн нэлээд минут єнгєрvvлснийхээ дараа сая босов. Тэгээд хєрс нь хєндийрєн хамуурч байгаа юм шиг болсон хvрэн савхин дээлээ ємсєхдєє ч алгуур хєдлєєд арайхийж нэг гадагш гарав. Цэвэлмаа тvрvvнд нь орон гvйн гарахад жолооч бас уурлачихсан байв.
-Чи чинь яасан баларчихсан хvvхэн гээч вэ? Би ямар нэгийн тэргээр явж байгаа биш. Цаг vргэлж бэлэн байх vvрэгтэй тvргэн тусламжийн хvн гэхчилэн ширvvн хараалын vгстэй холилдуулан угтав. Цэвэлмаа хариу дуугарсангvй. Эрэнцэнг кабинд суулгаад єєрєє ард нь суув.
Жолооч хєдлєхтэйгээ зэрэг Цэвэлмаагийн явах зам руу биш буцаад давхихад нь явж єгєх гэснээ больчихов уу гэж бачимдав. Жолооч тvргэн тусламжийн газар ирэнгvvтээ дуудлага гараагvй байна уу? гэж хашгирахад нь Цэвэлмаа бvр ч догдолсон бєгєєд нєгєє тэрэгний жолоочийг:
-Яв яв! Одоохондоо юу ч ирээгvй байна гэхэд нь сэтгэл нь амарсан бололтой том амьсгаа авав.Жолооч уурласандаа юм уу ардаа ажил гарч магадгvй гэж яарсандаа ч юм уу, ширvvн давхив. Цэвэлмаа тvvний сvрхий донсолгоонд шидэгдэн vе vе босон харайж явахад Эрэнцэнгийн учир дvрсгvй уурласныг тасралтгvй бодон хэдэн арван зvйлээр эргэцvvлэвч учры нь олсонгvй.
Эм бэлтгэлийн бааз дээр ирэхэд Эрэнцэнгийн уур намдаагvй байсаар барахгvй, нэмэгдсэн шиг vзэгдэнэ.
-Єнєє авах юмны чинь нэрс шиг юм хаа байна гээд єврєєс гаргахтай зэрэг нь угз татан авч яаран гvйсээр зохих хvмvvстэй нь уулзан складад очив. Тэгээд юмсын нэрийг дэс дараагаар нь дуудан гаргуулж аваад бєєн бєєнєєр нь тэврэн машин дотор шидлэх нь vнэхээр гавшгай байв. Уг нь тэр юмсыг Цэвэлмаа єєрийн гараар хvлээн авах ёстой байсан нь одоо Эрэнцэнгийн уур хилэнд дарагдаад зєвхєн бараа бологч нь болжээ. Гагцхvv хорин литрийн шилтэй спиртыг ширvvн тавихад нь єєрийн эрхгvй цочин,
-Хvvе яах билээ? Хагарна гэж дуу алдав. Эрэнцэн хариуд нь
-Яалаа ч гэсэн би л хариуцахгvй юмдаг гэв. Yvний нь Цэвэлмаа vнэн голоосоо хэллээ гэж vзэн гомдов. “Шил хагарснаар би хэдэн зуун тєгрєгийн єрєнд орно шvv дээ” гэж бодохын зэрэгцээгээр Эрэнцэнгийн хайрлах сэтгэлгvй байгаад нь гол нь харлана. Гэтэл агуулахын нярав эмэгтэй:
-Наанги шороо энд байхгvй. Хойно бий шvv дээ гэж хэлэн сонсодсон бєгєєд энэ даруй Эрэнцэн хараал тавин Цэвэлмаа руу хялалзав. Жолоочийн царай бас хувиран газар нулимаад машинаа асаан пижигнvvлэв. Энэ бvр дээр Цэвэлмаагийн дотор шижигнэн донсолсон боловч эм бэлтгэлийн нярав эмэгтэй машины нь ард єєдєєс нь харан суухад бага зэрэг тайвширчээ. Тэр хоёр насаар vе тэн зан байдлаар ч адил даруухан, гагцхvv ялга нь нярав эмэгтэй биеэр бvдvvвтэр ажээ. Цэвэлмаа урьд ємнє нь юм авах бvрдээ энэ эмэгтэйгээс авч байсан тул танил тал болсон байв.
Тэр хувиараа тvvнтэй аар саар юм ярилцан сэтгэл нь тавигдав. Гэвч тэр хоёрын хоорондох зайд байгаа хорин литрийн шилтэй спирт машины донсолгоонд цаг ямагт дэнжигнэн амар заяа vзvvлэхгvй байжээ.
Мєнєєх газар нь очоод нярав эмэгтэй агуулахынхаа хаалгыг нээхэд Эрэнцэн мєн л яаран гvйж очив. Савхин дээлээ тайлж хаянгуут цаасан ууттай 60 кг-ийн наанги шороог сэвхийтэл єргєн авчирч машин дээр хаяв. Цэвэлмаа хэрвээ би ганцаараа яваасан бол барахгvй л байж дээ гэж бодон Эрэнцэнд баярлав. Тэгээд бvх авах зvйлээ гvйцэтгэсэн тул жолоочийн ажил хэрэгт vнэхээр их саад болж байгаагаа санан зовнив. Yнэхээр ч жолооч амь тэмцэн яваа ажээ.
-Суугаарай! Суугаарай! гэж хашгирангуут машинаа асаан хаалга тавхийтэл хаах нь сонсдоно. Зам зуур vе vе сvрхий донсолсон боловч ашгvй азаар ямар ч юм гэмтсэнгvй.
Цэвэлмаа эмнэлгийн газар ирэхтэйгээ зэрэг Эрэнцэнтэй хамт бvх юмаа дотогш оруулж жолоочийн машиныг судлан саян нэг санаа амрав. Гэвч юмаа тоолж vзтэл, vзvvр нь янз бvрийн єрєм суулган шvд єрємддєг “нокник” гэдэг багаж дутчихжээ. Цэвэлмаа vvнийг мэдээд сандрахын чацуугаар vнэ жаран тєгрєг. Хэрэв алдаж осолдсон бол гурав нугалж тєлєх тул бvр ч сандран Эрэнцэн дээр орж хэлэв.
Эрэнцэн бvдvvн гэгчийн тамхи ороон баагиулж толгой дээгvvрээ цэнхэр утаа эргэлдvvлэн тавтай сууж байснаа Цэвэлмаагийн vгийг дуулахтайгаа зэрэг босон харайж хоёр мєрєє нэг нэг тэмтэрснээ нvдээ том болгон ширтэж,
-Авсаан! Бvр гараараа аваад машинд хийснээ санаж байна гэв.
Цэвэлмаа, тvvний царай анх цайраад дараа нь минэрэн улайрахыг ер анхаарсангvй, зєвхєн єєрийнхєє чухал багаж алдсан тэгээд зуун наян тєгрєгийн тєлбєрт орсноор ар гэрийнхэндээ юу гэж хэлэх билээ гэж сандрав. Гэвч горьдлого тасрав гэж бодсондоо яаран гарч жолооч дээр очин машины нь нэгжиж гарав. Тэгтэл жолооч,
-Заа хvvхэн чи бас ямар гай тарих гэж явна? гэхэд Цэвэлмаа мєн л хамаг vнэнээ тоочив.
Жолооч дуулахтайгаа зэрэг нvдээ том болгон хэлээ нэг гаргаснаа за суу! Одоохон нярав хvvхэн дээр очдог хэрэг! гэв. Эгшин зуурын дотор машинаар хvргэнэн тэр дорхноо агуулахын хашаа руу шууд давхин ороход нярав эмэгтэй хараахан явж амжаагvй байв. Цэвэлмаа машинаас буун харайж учир байдлаа яаран тоочиход нярав эмэгтэй:
-Авсаан! Би єгснєє сайн мэдэж байна гэв. Иймд Цэвэлмаа бvр мухардаж “Заа дvvрчээ бvтэн нэг сарын цалин” гэж бодохоос єєр юу ч санаанд нь vгvй болов.
Жолооч хажууд нь дэмий гайхахдаа машинаа нэгжээд дараа нь євєр тvрийгээ тэмтэрснээ миний євєрт ч хаанаас орох билээ гэж єгvvлэв. Нярав эмэгтэй зовнисон царай гарган:
-Та нар л замдаа гээж дээ… Гэтэл энэ машинаас хаягдмааргvй л юм даа. Юу ч гэсэн буцаж очоод сайн эр! Хvнд заримдаа унаж байгаагаа эрнэ гэгчээр юм тохиолддог юм шvv. Тvрvvн та нартай ирсэн тэр хv чинь хvртэл савхин дээлээ мартчихсан байна лээ гээд авчирч єглєє. Машин аажмаар хєдлєв. Хоёр гурван зуун метр явж байтал ємнєє нь нэг дугуйтан хvн гарч ирэв. Тэр хvн газрын єєд бахардан ухаангvй жийж хажуугаар нь гялсхийн єнгєрєхєд Цэвэлмаа танил жолоочийн хажуугаас татаж,
-Хvvе зогсоорой! Єнєєх савхин дээлээ мартсан хvн маань єнгєрєєд явчихлаа гэхэд,
-За яршиг! Энvvхэн хооронд зогсож юу хийх юм. Нярав хvvхэнтэй уулзаад дорхноо эргээд ирнэ биз гэж жолооч хэлэв. Yvнээс цааш тэр хоёр юу ч ярьсангvй. Цэвэлмаагийн толгойд бvтэн сарын цалин, нєхдийн ємнє нэр хvндгvй болох явдал, их эмчийн ємнє юу гэж хэлэх билээ гэсэн гурван зvйлийн асуудал зогсоо зайгvй эргэлдэнэ.
Жолоочид ч мєн юм ярих хvсэл байсангvй. Нас ахиж vрчлээ суусан хєх нvvрний нь атираанд хvнд єлзий болоогvйдээ гунин гутарсан шинж тэмдэг тодхон vзэгдэнэ.
Цэвэлмаа тvргэн тусламж дээр ирж машинаасаа буугаад тэндээсээ ажил руугаа явлаа. Єнєєх багаж бvрэн алдагдсаныг тодорхой мэдэж байгаа боловч тvрvvчийнхээ авчирсан юмыг дахин vзээд бодол болон суужээ. Хэдэн минутын дараа Эрэнцэнг тасалгаандаа ирэхийг мэднэ. Савхин дээлээ авахаар орж ирэхгvй байгаад нь мєн л надад уурласаар байна уу гэж нэг vе сэтгэл нь зовнисноо тvvний нєхрийг vл хайрлах хуншгvй зан гаргасны нь санан эгдvv нь хvрчээ. Тэгээд савхин дээлий нь шvvрэн авч гараад Эрэнцэнгийн тасалгааг нээхтэйгээ зэрэг
-Май! Yvнийгээ ав гэж гар руу нь шидэв. Гэтэл савхин дээлий нь дотоод єврєєс нарийхан хайрцагтай хvнд юм суга vсрэн шалан дээр унав. Энэ даруй Эрэнцэнгийн царай зэвхий цагаан болжээ.
Цэвэлмаагийн нvдэнд газар унасан хайрцгийн нvvрэн дээрх “нокник” гэж томоор бичсэн vг нь харагдав. Тэгээд хоёулаа хєдєлж чадсангvй. Цэвэлмаад ч хэлэх vг олдсонгvй. Бараг нэг минут болсны дараа Цэвэлмаа бvх нvглийг єєрєє хийгээд, єєрєє бусдад баригдаж байгаа юм шиг нvvрээ буруулан гарав. Нэг мэдэхэд ширээнийхээ хажууд суугаад гараа зєрvvлэн тавьсныхаа дээр толгойгоо хаян мэгшин уйлж байв. Тvvнээ єєрєє мэдээд миний уйлахын хэрэг юу билээ гэж бодон толгойгоо татан ававч сэтгэлд нь нэг их гомдол нэг их гутамшиг эргэлдэн тэсэхvйеэ бэрх ажээ. Толгойгоо сул тавин дахин уйллаа.
Гэтэл хаалга сэмхэн онгойж нэг хvн орж ирэх шиг болоход нь Цэвэлмаа, “юу болоов” гэж асуувал юу гэж хэлэх билээ гэж бодон сvvлд нь толгой євдєєд гэж хэлэхээр шийдлээ. Гэвч тийм асуулт ч тавигдсангvй, хvн орж ирлээ гэж бодсон эндvvрэл мэт болсон тул толгойгоо татан авч ажиглатал єнєєх “нокник” єєрєє хєл ороод хvрээд ирсэн юм шиг урьд нь тавиастай байв. Yvнд Цэвэлмаа баярласан ч vгvй, гайхсан ч vгvй. Харин Эрэнцэнгийн гэв гэнэт уурлаж, уурласан тэр уураараа айлган сvрдvvлж явсны учрыг сая олж “зарим хvмvvсийн зvв зvгээр байснаа гэв, гэнэтхэн уурлах нь заавал нэг учиртай байдаг байжээ” гэж бодсоноо, амин хувиараа хvнд шvд хийдэг хувийн шvдчингvvд шинэ багаж хэрэглэлээр хангагдсан байдгийг ихэд гайхаж явдаг байснаа санав.
URL: