Л.Итгэлтөгс: Дотуур байрны 103 хүүхэд хоолны хордлого авсан нь үнэн
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зургадугаар сургуулийн дотуур байрны хүүхдүүд хоолны хордлого авчээ. Тэдний хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Энэ талаар НМХГ-ын Мэдээллийн алба, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Итгэлтөгсөөс тодрууллаа.
-Одоогоор хэчнээн хүүхэд хордлого авсан бэ. Хүүхдүүдийн биеийн байдал ямар байна вэ?
-Дотуур байрны хүүхдүүд өчигдөр оройн хоолондоо гурилтай шөл, талх идсэн. Хоол идсэнээс хойш 15 минутын дараа хүүхдүүдийн биеийн байдал муудаж, эхний байдлаар 40 хүүхэд эмнэлэгт хандсан. Дараа нь хордлого авсан хүүхдүүд нэмэгдэж 103 болсон. Одоогоор эмч нар яаралтай эмчилгээ хийснээр 57 хүүхэд эмнэлэгээс гарсан. 24 хүүхдийн бие сайжирч, 15 хүүхэд бөөлжих, дотор муухайрах зэргээр хордлоготой байна.
-Дотуур байрны хүүхдүүдиин хүнснии бүтээгдэхүүнийг хаанаас авдаг вэ. Тухайн хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч, шинжилгээнд хамруулсан уу?
-Хүнсний бүтээгдэхүүнээ аймгаасаа хангадаг байсан. Бид аймгийн МХГ-ын үйл ажиллагаатай танилцсан. Шалгалт хийхэд дотуур байрны гал тогоо болон хүнсний бүтээгдэхүүнээс нян бактер илэрсэн.
Хүүхдүүдийн идсэн хоол, хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч, аймгийн лабораторид шинжилгээнд өгсөн. Хариу нь одоогоор гараагүй байна.
Б.Дэлгэрцэцэг
Эх сурвалж: Монголын үнэн
URL: