Э.Эрдэнэжамъянг шүүж эхэллээ
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг албан тушаалаа ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэх хэрэгт буруутгаад байгаа билээ.
Тэгвэл Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох Давж заалдах шатны шүүх хурал дөнгөж сая Дээд шүүхийн шүүх танхимд эхэллээ. Түүнд анхан шатны шүүхээс 12.8 сая төгрөгийн торгууль ноогдуулж, албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргаад байгаа юм.
Д.Билэгт
URL: