Баян-Өлгийд 103 хүүхэд хорджээ
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зургадугаар сургуулийн 103 хүүхэд хоолны хордлого авч эмнэлэгт хүргэгджээ.
Хүүхдүүд уржигдар орой 19:00 цагийн үед гурилтай шөл, талх идээд 10 минутын дараагаас хордлогын шинж илэрсэн байна. Яаралтай эмчилгээ хийсний дараа 58 хүүхдийн бие сайжирч дотуур байрандаа буцжээ. Харин эмнэлэгт үлдсэн 45 хүүхдийн хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байна.
Дотор нь муухайрах, хоолой боох, таталт өгөх зэрэг шинж тэмдэг эмнэлэгт байгаа бусад хүүхдэд илэрч байсан аж. Харин өчигдөр эмч нар хамтарсан үзлэг хийж 24 хүүхдийг эмнэлгээс гаргажээ. Эмнэлэгт үлдсэн хүүхдүүдийн 15 нь 2-3 төрлийн зовиуртай, бусад нь хэвийн байна гэсэн мэдээллийг МХЕГ-аас өглөө.
Тэдний идсэн хоол болон ногоон цай, талх, давс, мах, ундны ус, хүнсний ногооноос дээж авч Мэргэжлийн хяналтын нэгдсэн лабораторид шинжилж байна.
Б.ТӨГС
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: