Монголбанк 15.9 сая ам.доллар, 105.5 сая юань худалдав

527-1409818830ca18767a0276915e2bb675f3cddcc631_LӨнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлснээс Монголбанк 1830.11 төгрөгийн хаалтын ханшаар 15.9 сая ам.доллар, 297.50 төгрөгийн хаалтын ханшаар 105.5 сая юань  худалдав.

Мөн гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 6.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 80.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал  ирүүлснийг  Төвбанк 100 хувь биелүүлжээ.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Б.Заяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих