Хүүхдийн паркын захиргаанд 500 мянган төгрөгний торгууль оногдуулжээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнгөрсөн наймдугаар сард нэгдсэн шалгалт хийжээ. Шалгалтаар тоглоомуудыг ажиллуулах мэргэжлийн боловсон хүчин хангалтгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм баримталж ажилладаггүй зэрэг зөрчлийг илрүүлжээ. Тиймээс 2015 оны хавар паркийг нээхэд дээрх зөрчлийг арилгасан байхыг үүрэгдэж 500 мянган төгрөгөөр торгосон гэдгийг НМХГын дэд дарга М.Баасандорж хэллээ. Тэрбээр “Хүүхдийн парк нийт 80 гаруй тоглоомтой. Тэдгээрийг шалгалтад хамруулахад аюулгүй ажиллагаа, техникийн үзүүлэлт зэрэгт зөрчил бага илэрсэн. Харин хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг баримтлах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, тоглоомуудыг ажиллуулах мэргэжлийн боловсон хүчний хувьд асуудалтай байна. Парк 200 гаруй үндсэн ажилтантай байх шаардлагатай. Гэтэл одоогоор 100 хүрэхгүй үндсэн ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Бусад нь туслах ажилтан. Эдгээр хүн тоглоомын зориулалт, горим дүрмийг мэдэхгүйгээс болж алдаа гаргадаг” гэв.
С.НЭМЭХ
URL: