Спиртлэг биш спортлог амьдралыг мөнгө зарахгүйгээр залууст хэвшүүлсэн Монголын Залуучуудын Холбоонд баярлалаа

10656408_720922694611441_1893798590_n

Хүй долоон худаг удахгүй унадаг дугуйн бүх төрлийн үйлчилгээ эрхэлдэг бүс болон хувирах нь. Наадмын дараа унадаг дугуйн бүс, өвлийн улиралд цанын бааз хэлбэрээр ашиглахаар төлөвлөөд байгаа юм байна. МЗХ 2012 оноос “Спирт үү, спорт уу” аян өрнүүлж энэ хүрээнд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл санаачилж, залуу хүн бүрийн амнаас баарлуу биш заалруу, архитай биш тархитай, спиртлэг бус спортлог амьдрая, баарны залуус моодноос гарч, заалны залуус моодонд оръё гэсэн уриа үгнүүд гарах болсон. Хүн бүр спортыг сонгож эрүүл мэндээ бодох болжээ. Бид юмны мууг нь түрүүлж хардаг, сайныг илүү харж магтах, урам өгөх тал дээр илүү анхаарах болсон. Тиймдээ ч өнөөдөр бид Монголын Залуучуудын Холбоонд баярлалаа гэж хэлье. Муу сайнаар хэлэгдэж, хийсэн хийгээгүй гэж шүүмжлүүлдэг ч өнөөдөр үнэхээр гарт баригдах их ажлыг мөнгө зарахгүйгээр хийж чаджээ. Одоо хүн бүр л дугуй унах хүсэлтэй болж, урьд нь харагдаж үзэгдэдгүй байсан унадаг дугуйн түрээс, засварын үйлчилгээтэй боллоо. Хотын утааг багасгаж, агаарын бохирдлыг бага ч болов багасгах бодит ажил. Хүй долоон худгыг залуусын санаачилгаар жилийн дөрвөн улиралд ашиглах бүс нутаг болгосон нь сайшаалтай. Бүгдээрээ спиртлэг биш спортлог амьдарья.

10656238_720922691278108_1774442970_n

10668698_720922697944774_984953750_n


URL:

Сэтгэгдэл бичих