Уул уурхайн даац хэтрүүлсэн машинд торгууль тавьна

даац_машинШинээр ашиглалтад орж байгаа хатуу хучилттай авто замууд гурван жилийн баталгаат хугацаатай юм байна. Энэ хугацаанд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд зам барьсан компани засвар арчлалтаа хариуцна. Өнөөдрийн нөхцөлд манайд хатуу хучилттай зам барихдаа таван сантметрийн зузаантай тавьдаг. Энэ нь 44 тоннын даацтай гэсэн үг. Гэтэл 80, 100 тоннын даацтай уул уурхайн машинууд их явж байгаа нь замын эвдрэл үүсэхэд шууд нөлөөлдөг аж.

Иймээс уул уурхайн машинуудыг даацад нь тохируулж явуулах хяналтын цэгүүд зам дагуу байрлуулжээ. Даац хэтрүүлсэн машин явбал ачааг шилжүүлж ачих, торгууль тавих арга хэмжээ авах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих