Хөнжил доторх шивнээ
-Эмэгтэй хүн харилцаагаа гүнзгийртэл өөрийгөө бэлэглэхийг хүсдэггүй-
Нэгэн сайхан үдэш шөнийн цэнгээний газар дур булаам ганц бие охинтой танилцаж, халуун яриа өрнүүлэн, уянгын аян дээр бүжиглэж, нэг нэгэндээ татагдан яг л кинон дээр гардаг шиг… Гадагш гартал хэтэрхий орой болжээ.
Та түүнийг хамт жаахан сууя хэмээн гэртээ урихад бүх зүйл ер бусын сайхан яг л бодож байснаар эхэлнэ. Амттай яриа, өрнүүлэн, зөөлөн буйдан дээр тухалж, халуун хэсэг дээрээ иртэл “одоо биш ээ” гэвэл яахав. Та мөрөөдлийн охиноо элдэв муугаар бодохоосоо өмнө түүнд нөлөөлсөн байж болох дараах зүйлийг санаарай.
1. Байгалиас заяасан сарын тэмдэг
2. Хөнгөн явдалтай, садар гэж бодогдохоос эмээсэн
3. Жирэмслэлт болон бэлгийн замын өвчнөөс сэргийлсэн
4. Таны талаар нарийн мэдээгүй, зөвхөн нэг л удаа уулзаж байгаа
5. Хуучин найзаасаа таашаал авдаггүй байсан гэх мэт шалтгаан байж болохыг бодоорой.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бэлгийн хандлага өөр. Ихэнх эрчүүдийн хувьд танилцаад удаагүй бүсгүйтэйгээ дотно харьцаанд орох нь энгийн асуудал бол эмэгтэй хүн цаад хүнээ таньж, харилцаагаа гүнзгийртэл өөрийгөө бэлэглэхийг хүсдэггүй.
Тиймээс эмэгтэй хүнтэй харьцахдаа бие биенээ илүү сайн таних хүртэл хүлээцтэй байх хэрэгтэй. Энэ нь нөгөө талаар хүний биологийн хэрэгцээ, жам ёсны асуудал гэдгийг санаж хүлээцтэй хандаж чадвал бүсгүйчүүдийн итгэлийг олж, бахархах сэтгэгдэл төрүүлдэг. Ингэж чадвал та бусдаас өөр, итгэл даах эр хүн гэдгээ баталлаа гэсэн үг.
URL: