Амьдрал бэлэглэсэн нислэг

Хэрэв би жилийн дараа гэхэд амьд байх юм бол нэг бяцхан гєлєг авч тэжээнэ дээ гэж хавдар туссаныхаа дараа бодож байлаа. Тэр vед авсан гєлєг минь одоо зургаан настай том нохой болсон.
Батнасан зургаан жил тэжээсэн хайртай нохойгоо аваад бага гарын жипээрээ хvссэн газар руугаа аялдаг. Учир нь, тэр дахиад жаахан амьдрах хугацаа олдвол хvссэн бvхнээ хийж, монгол орноо ингээд л бvтэн тойрч, аялна даа гэж зургаан жилийн ємнє єєртєє амлажээ.
2006 оны шинэ жилийн баярын ємнєх шєнє Батнасан гэнэт цусаар бєєлжиж сэржээ. Эхэндээ тvvнийг уушгины vрэвсэлтэй байна гэж оношилж байсан ч нарийн шинжилгээ хийсний дараа хорт хавдартай болох нь илэрчээ. Уг нь, тэрээр бvр хэдэн жилийн ємнє тамхинаас гарсан байсан боловч залуу насандаа хорт зуршлаа хаяж чадаагvйн гай нь 50 насанд нь гэнэтхэн л хавдар болон гарч иржээ.

Аймшигт мэдээнд цочирдож, сэтгэлзvйн гvн хямралд орсон ч Батнасан шуудхан бууж єгєхийг хvссэнгvй. Шинжилгээний хариуд “найдлагагvй” гэдэг энэ хорвоогийн хамгийн аймшигтай vгийг сонссон ч тэр амьдрахыг хvсчээ. Ингээд интернэт, сонин хэвлэл гээд мэдээллийн хэрэгсэл, хавь ойрын таньж мэддэг хvмvvсээс гээд байж болох бvхий л эх сурвалжаас хорт хавдраас эдгэсэн хvмvvсийн тухай эрчимтэй асууж сураглах болжээ. Сэтгэлээр унахгvй гэж, vхлийн аюултай євчний ємнє єєртєє итгэлтэй зогсох гэж, євчнєє ялан дийлэхэд єєрийгєє урамшуулан дэмжих гэж мэдээлэл хайв. Гэвч тvvнд олдож байгаа мэдээлэлд “хорт хавдраар євчлєгсдийн тэдэн хувь нь нас барж байна” гэсэн гомдмоор статистик тоон мэдээллvvд л байж.
Ингээд итгэл нь бага багаар суларсаар євчнєє хvлээн зєвшєєрєхєд хvрчээ. Юутай ч тэрээр ямар нэг муу юм болохоос ємнє гурван хvvхдээ харж хандаж байгаарай гэж ахдаа даатгаж vлдээхээр хєдєє зорихоор шийдэж. Хєдєє агаар салхинд гарч, ахындаа очиж амрангаа, хэдий нас биед хvрсэн ч ахмад хvний нємєр нєєлєг, захиас сургамж хэрэгтэй vед хvvхдvvдэд минь хань болж байгаарай гэж ах, эгчдээ хэлье гэж боджээ. Ингээд онгоцонд суутал тvvний хажууд сайхан цагаан шаргал царайтай, хєнгєн шингэн биетэй, єєрєєс нь ялимгvй дvv болов уу гэмээр 40 гаруй насны эрэгтэй хамт сууж таарчээ. Холын замд яваа монгол хvмvvс хавь ойрын сонин сайхан хуучилдаг ёсоор тэр хоёр ч яриа vvсгэж, элдвийг л хєєрєлджээ. Ингэж ярьж байгаад тэр хvн єєр шиг нь хорт хавдраар євчилж байсан, одоо бvрэн эдгэрсэн гэдгийг сонсоод ёстой л авралын бурхан хажууд нь буугаад ирэх шиг болжээ. Амьдрах юмсан гэдэг тvvний хvслийг эгээ л бурхан сонссон мэт энэ хvнтэй учруулжээ. Тэрээр замын ханиасаа юу хэрэглэж, яаж ингэж эдгэв гэдгийг ам хэлийг нь сугалах шахан асуутал тэр хvн євчтэй байх vедээ бичиж байсан єдрийн тэмдэглэл, хувийн бичиглэлээ єгєєд, дараа тухтай уншаад, хэрэг болох зvйл байвал хэрэгжvvлээд, эрvvл саруул болоорой гэж ерєєжээ.
Асар их урам зориг єгсєн энэ гайхалтай тохиолдлын дараа Батнасангийн хєл нь хєнгєрєн, хvvхэд мэт онгоцноос бараг гvйхээрээ бууж, ах дvvстэйгээ баяр хєєр болон уулзжээ. Гэхдээ тэдэнд vр хvvхдvvдээ захисангvй. Зvгээр сайхан амрангаа, нєгєє хvний тэмдэглэлийг хэдэн дахин эргvvлж тойруулан уншжээ.
Vнэндээ тэр тэмдэглэлд мєнхийн ус шиг юм уу ид шидийн гэхээр зvйл ерєєсєє байгаагvй ч эдгэрч буйгаа мэдэрч буй хvний тэмдэглэл Батнасанд хэмжээлшгvй их хvч тэнхээ, урам зориг єгчээ. Тэрээр хотод буцаж ирээд шууд мэс засалд орж, дараа нь эмчилгээ хийлгэжээ. Анагаах ухааны энэ эмчилгээнээс гадна Батнасанд “итгэл” гэдэг маш хvчтэй эм байлаа. Амьдарна шvv гэсэн итгэл. Энэ хvчтэй эмийг єдєр бvр, цаг тутам хэрэглэснийхээ хvчинд найдлагагvй гэж сэтгэл зурж байсан vгс хэдэн сарын дараа “Та эдгэрсэн” гэдэг ємнє хэзээ ч сонсч байгаагvй сайхан vгээр солигджээ. Одоо Батнасан vе vе vзлэгт орж, шинжилгээ хийлгэн, хавдар нь дахих эрсдэл байгаа эсэхийг хянуулж байгаа ч зургаан жилийн ємнєх шиг муухай мэдээ сонсоогvй л байна.
АНУ-д уушгины хавдраар євчлєгсдийн тоо буурчээ
ндр хгжилтэй орнуудад гурван эрэгтэй, таван эмэгтэй тутмын нэг нь уушгины мнгр нас барж байна . 2015 он гэхэд уушгины хорт хавдар вчллр дэлхийд нэгдгээрт орохоор байна. Гэхдээ “тамхи хортой” гэдэг ухамсар сvvлийн 20-30 жилд олон нийтийн дунд нэлээд ахицтай тєлєвшиж байгаагийн vр дvнд уушгины хорт хавдраар євчлєх эрчvvдийн тоо АНУ-д буурсаар байгаа гэдэг таатай мэдээ байна. Гэсэн хэдий ч 2011 оны хувьд АНУ-д хорт хавдраар нас барагсдын 26 хувь нь уушгины хорт хавдраар євчилсєн байсан бєгєєд америкчуудын хувьд хамгийн аюултай євчин хэвээр байна. Харин манай хувьд 2009 онд ХСТ-д уушгины хорт хавдраар 241 хн оношлогджээ.
Уушгины хорт хавдрын 87 хувь нь тамхинаас vvсдэг
Уушгины хорт хавдраар євчлєгсдийн дийлэнх нь буюу 87 хувь нь тамхинаас болж энэ vхлийн аюултай євчнийг туссан байна. Vvн дээр дам тамхидалт, агаарын бохирдол, бронхит, пневмони зэрэг урьдал євчнvvд ч нєлєєлдєг. Мєн рентген туяа, тоосжилттой орчинд ажилладаг мэргэжлийн онцлогтой хvмvvсийн євчлєх магадлал жирийн хvнээс 3-4 дахин их байдаг ажээ. Тvvнээс гадна хэрэв гэр бvлд нь уушгины хавдраар євдсєн хvн байсан бол удамших магадал 2-3 дахин их байдаг байна.
Хэн хавдар тусах эрсдэлтэй вэ
l 45 наснаас дээш
l Тамхи хэрэглэдэг /400 ширхэгээс дээш хэрэглэсэн хмс/
l Ханиалгах явцад цустай цэр гардаг шинж илэрсэн
Уушгины хорт хавдрын шинж:
l Ханиалгах 70%,
l Цустай цэр 58%,
l Цээжээр вдх 39%,
l Халуурах 32%,
l Амьсгаадах 13%
l Pancoast хавдрын ед вчтнд толгой вдх шинж тэмдэгээр илэрч болдог.
Ингэвэл та хавдраас ангид байна:
l Тамхи татахгй байх
l Татдаг бол зогсоох
l Идэвхгй тамхидалтаас зайлсхийх
l Дасгал хдлгн хийх
l Архины хэрэглээг багасгах
l Хоол хнсэндээ жимс ногоо тлх хэрэглэх
l Тоос шороотой орчинд ажилладаг бол амны хаалт зж рийг хамгаалах
l Уушгины архаг вчндийг эмчлэх
l Доод тал нь жилд нэг удаа урьдчилан сэргийлэх злэгт орох

б.сэвжидмаа


URL: http://www.fact.mn/18267.html

Tags:

Сэтгэгдэл бичих