Реппер Gee-гийн тухай 20 үнэн

gee_3.jpg.300x0_q85_crop_upscale1. Хар нялхаараа цэргийн алба хаасан
2. 10 жилийн хугацаанд 7 сургууль дамжсан. Өвөрхангай, 53, 44, 3, 80, 36, 81-р сургууль
3. Ахлах ангидаа реп бvжгийн хамтлагт байсан.
4. 8 төгсөхдөө улаан шугамны дээх нь их ойрхон жагссан.
5. 10 төгсөхдөө ангийнхаа багшийн хичээл дээр л ганц С тэй гарсан. Бусад нь А В
6. РТДС-д конкурс өгөөд 1т жагссан.
7. 1-р курсэд эхний семистртээ 3 шалгалтанд унаж хөөгдөнгөө алдсан.
8. Багын найзуудтайгаа ТОГЛООМОНД ХОЖИГЧ нэртэй хип хоп хамтлагт рэп хийдэг байсан.
9. Анхны хайрдаа навс хаягдсан.
10. Анхны цалин 100.000 төгрөгөө аваад машинтай бүх наазууддаа бензин хийж өгч байсан. Тэр үед литр бензин 250 төгрөг байлаа.
11. Сургуулиа төгсөн дээд мэргэжилтэн болсон ч 1 жилийн хугацаанд эксель машинаар халтуур хийдэг байв.
12. Зурагтад ээжтэйгээ дэлгүүр түрээслэж өөрөө худалдагч хийдэг байсан.
13. Бөмбөгөрт ундааны лангуунд ачигч хийж явлаа. Та нар миний таазанд тултал өрсөн ундаануудыг харсан ч болоосой)
14. Анх 100.000 мянган төгрөгөөр 11-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэн дээр дуулж байв.
15. Оникстой хамтарсан тоглолтын тайзан дээр 3 хоног унтаагүйгээсээ болж ухаан алдах шахаж байв.
16. Тулааны спортыг шимтэн сонирхогч.Мөн хичээллэгч)
17. Булчингаа чилээж кайф авдаг.
18. Биеийн жингээрээ тоглох дуртай. 1 сард 96 кг байсан бол 5 сард 85 кг. Одоо 100 кг болсон.
19. 5 цомог гаргасныгаа зөвхөн эхлэл гэж боддог.
20. Удахгvй нэг хөөрхөн юм хийнэ. Цаг нь болохоор мэдээрэй.

 

 

www.times.mn


URL:

Сэтгэгдэл бичих