Унци алт 1277.1 доллар боллоо

-08052014-1399519320-1482831577-altАм.долларын ханш өссөнөөр алтны эрэлт багасаж, уг металлын ханш сүүлийн долоо хоногийнхоо доод түвшинд хүрлээ. АНУ-ын аж үйлдвэрлэл 2011 оны дөрөвдүгээр сараас хойш байгаагүйгээр нэмэгдсэн байх төлөвтэй нь долларын  ханш өсөхөд хүргэж буй аж. Улмаар голлох 10 валюттай харьцах ам.долларын ханш сүүлийн долоон сарынхаа дээд түвшинд хүрээд байгаа юм. Эдийн засагчид АНУ-ын үзүүлэлтүүд эерэг гарна гэсэн хүлээлттэй байгаа” хэмээн Лондон дахь “Магех Spectron Group”-ын ахлах мэргэжилтэн Дэвид Говетт өгүүлжээ. Өчигдөр Лондоны металлын бирж дэх алтны ханш 0.8 хувиар буурч, унци нь 1276.35 ам.доллартай тэнцэв. Мөн Нью-Йоркийн “Сотех” биржид ирэх арван хоёрдугаар сард худалдан авах үнэт металлын ханш дээрх хувиар доошилж, унци нь 1277.1 доллар боллоо.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих