Секс их эсвэл бага байхын аль аль нь сайн биш

985662601. Насны байдлаас хамаарч эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн бэлгийн үйл ажиллагааны идэвх хэрхэн өөрчлөгдөх вэ?
-Энэ хувь хүний бие организмын онцлог, чадавх зэргээс хамаарах тул яг таг хэлэхэд хэцүү. Жартай хүн сексийн чалх сайн байж болно. Гэхдээ дундаж статистикийг авч үзье.

- 25 нас хүртэл 7 хоногт 4-5 удаа
- 25-35 насанд 3-4 удаа
- 35-55 насанд 2-3 удаа
- 55-60 насанд 1-2 удаа
- 60-аас дээш насанд ихээр буурах жишээтэй.

2. Бэлгийн ажлыг өдөр болгон үйлдвэл эмэгтэйн бие махбодод ямраар нөлөөлөх вэ?
-Энэ бол эмэгтэйн сэрэл авах чадвараас хамаардаг. Зарим эмэгтэйд өдөр болгон тохиромжтой байхад заримд нь хангалтгүй байх юм уу эсвэл илүүдэж байж болно. Хэрэв хурцлын дараа их ядарч тамир, тэнхээ, сэтгэл санаа алдарч байвал ихдэж байна гэсэн үг. Харин сексийн харьцааны бодол салж өгөхгүй эсвэл сэрэл арилахгүй байвал цөөдөж байна гэж үзэж болно. Секс хэт их эсвэл бага байхын аль аль нь сайн биш.

З. Сексийн амьдралаа нэг хэвийн байдлаас өөрчлөх зорилгоор эмэгтэй нь өөр хүнтэй болохыг хэрхэн үзэх вэ?
-Хэрэв эмэгтэй гомдож уурласан, өшөө авах зорилгоор ингэсэн байвал бодолцох л хэрэгтэй. Харин сексийн амьдралаа өөрчлөх гэж шинэ найзтай болох нь дэмий хэрэг. Гэр бүлийн сайхан харьцаа нурж, салж сарнихын л дохио.

Нэгд: Бүх юмыг шинээр эхлэх (нөгөө хүнтэйгээ зохицох гэж) болно.
Хоёрт: Шинэ хүн чинь таны дур хүслийн цэгийн байрлал бусад зүйлийг мэдэхгүй. Иймд сексийн амьдралаа сонирхолтой, өөр болгоё гэвэл нөхөртэйгээ л ухаалгаар ойлголцох хэрэгтэй.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих