Топ моделиудыг уулга алдуулсан тамирчин бүсгүй

Тамирчид, тэр дундаа бөхчүүдийг бүдүүн хадуун л гэлцдэг. Гэвч спортын бүсгүйчүүд “хувцас бурхан, бие чөтгөр” гэдгийг баталсаар байна.

 

 

Олимпийн хүрэл медальт С.Батцэцэгийг Монголын спортын мисс хэмээн олон хүн хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл гавьяат тамирчин О.Гүндэгмаа, жүдоч М.Уранцэцэг нар ч эмэгтэйлэг хувцастай байхдаа ямар харагддагаа фэнүүддээ “үзүүлээд” амжсан.

 

 

Тэгвэл хойд хөршөөс алт, мөнгөн медалийн буухиа цуурайтуулан өнөө өглөө эх орондоо ирсэн жүдочдын дунд ч бас цөөнгүй “мисс” бүсгүй багтжээ.

 

 

Тэдний нэг нь уг тэмцээнд амжилттай оролцоод ирсэн, Дэлхийн цомын мөнгөн медальт, ОУХМ Ц.Наранжаргалын нууцлаг гоо үзэсгэлэнг та бүхэн харж байна.

 

 

Бэлтгэлийн хувцасаар гангарч, зүлэг ногоон дэвжээнээ бяр чадлаар аархдаг бүсгүйг даашинзтай харсан гэрэл зурагчнаас эхлээд хажууд нь байсан мисс, топ модель бүсгүйчүүд хүртэл уулга алдсан гэнэ шүү.

 

 

 

Ийнхүү нууцлаг гоо үзэсгэлэнгээ дэлгэсэн тамирчин бүсгүйд реклам сурталчилгааны санал ч их ирдэг сурагтай. Харин байнгын бэлтгэл сургуулилт гээд зав муутай байдаг Ц.Наранжаргал сонгосон спортоо бүхнээс тэргүүнд тавьдаг гэдгээ нуусангүй.

www.mnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих