Дуучин С.Сэрчмаа хөл хүнд болсноо нууцалсан уу

20140902095230Дуучин С.Сэрчмаа ахимаг насны өвөрлөгч эртэй дэр нэгтгэн, урд хөршид сүртэй хурим найр хийж байсныг мэдэхгүй хүн бараг байхгүй биз ээ. Хоёр жилийн өмнө гэрлэлтээ цуцлуулан, эх орондоо бүрмөсөн ирж суурьшсан дуучин бүсгүй маань олны хэл амнаас зайлсхийж, хэвлэлийнхэнээс зайгаа барих болсон тэрбээр уран бүтээлээ чимээгүйхэн хийж эхэлсэн ч төдийлөн сурталчилж чадаагүй. Харин хайртай ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнээс хойш найз нөхдийнхөө ятгалга, дэмжлэгийн хүчинд уран бүтээлийн ажлаа эрчимтэй хийж, тэр ч байтугай өөрийн нэрээр студи хүртэл байгуулсан нь үнэн.

Сүүлийн үед “Үнэн үү” ток шоуны хөтлөгч Р.Нямбаяртай хамтран “NB & Sally” нэртэй онлайн шоу нэвтрүүлэг бэлтгэн үзэгч олондоо хүргэж буй дуучин бүсгүй маань нэлээдгүй жин нэмсэн харагдана. Олны танил хүмүүстэй чин сэтгэлээсээ ярилцаж инээд хөөр, гуниг зовлонг нь харамгүй хуваалцаж суугаа түүнийг үзэгчид “Хөл хүндтэй болсон” хэмээн дүгнэж байгаа нь ч нууц биш ажээ.

Ялангуяа дуучин С.Сэрчмаа нэвтрүүлгээ хөтлөх болон томоохон арга хэмжээ, найр хуриманд урилгаар очихдоо сул хормойтой даашинз өмсөх юмуу аль эсвэл хэлхэгэр загвартай урт цамцаар гоёж эхэлсэн нь ийнхүү олныг “хардахад” хүргэжээ. Үнэндээ тэрбээр жин нэмээд ийнхүү харагдах болов уу, эс бөгөөс дахин хайр дурлалтайгаа учран хамтын амьдралаа зохиохоор яарч явна уу гэдгийг нь харах л үлдлээ.

 

Н.Нараа

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих