Ерөнхий сайдын дараагийн золиосонд хэн гарах бол
Цаг хугацаа эргэдгээрээ эргэж өвлийн улирал айсуй. Түүнийг дагаад Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл болоод дулааны асуудал дахин хөндөгдөх нь лавтай. Өнгөрсөн жил Налайхын уурхайтай гэрээ хийж Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг хямд нүүрсээр хангаж байсан л.Гансүхийн ахалсан багийг АТГ-аас шалгаж хэрэг үүсгээд эхэлчихсэн байгаа. Харин энэхүү ажлыг эхлүүлсэн ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн эхлүүлсэн ашигтай эрэлттэй бизнесээ үргэлжлүүлэх нь тодорхой.
Учир нь нийслэл хотод оршин суугаа гэр хорооллын иргэдийг өвөл дулаанхан өвөлжүүлэхэд 600 мянган тонн нүүрсний хэрэгцээ байдаг хэмээн судалгаанд дурдсан байдаг. Тиймдээ ч иргэд арай хямд гэдгээр нь “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа нүүрсийг сонгох нь мэдээж. Харин үүнийхээ төлөөсөнд АТГ болоод шүүх цагдаагаар яваад байхыг дурлан нүүрсийг зарж борлуулах ажилд шамдан орох нэгэн байгаа болов уу?
Ямартаа ч аливаа зүйлсийг шоудах замаар иргэдийн толгойг олгой болтол нь сэнхрүүлж чаддаг ерөнхий сайдын маань гар хөл болж байсан Л.Гансүх АТГ-аас шалгаж эхэлсэн. Гэтэл “Нүүрс” хөтөлбөрийг санаачлагч эрхэм ерөнхий сайд маань тун чиг тайван инээсээр шоудсаар тайван алхаж байгаа. Харин өнөө жил түүний хийж хэрэгжүүлж буй “Нүүрс” хөтөлбөрийг хэн ахалж ажиллах бол хэмээн харж байна. Үүний зэрэгцээ дараагийн хохирогч болох хүн хэн бол хэмээн харж суухад илүүдэхгүй болов уу.
ЧОЙ
URL: