Сексийн тухай үнэн ба худал

gq_18-580x401Сексийн тухай бишгүй яриа байдаг ч тэдгээрийн аль нь үнэн болохыг ялгахад хэцүү. Харин бид эр хүний физиологийн чадвар бэлгийн чадвартай ямар ч холбоогүй гэдгийг мэднэ. Үүнтэй адилаар сексийн талаарх хүмүүсийн түгээмэл ойлголтуудаас бид танд хүргэж байна.

Хүйтэн шүршүүрт орсны дараа сэрэл хөдөлдөг үү?
Хүйтэн  шүршүүр эр хүний тестерон болон эмэгтэй хүний эстрогений хэмжээг бууруулж  бэлгийн таашаал төрүүлдэг гэдэг. Харин судалгаагаар хүйтэн шүршүүр гормоны хэмжээг нэмэгдүүлж, бэлгийн сэрлийг өдөөдөг байна. Дур тавилтын үеийн сэтгэл хөдлөл ч энэ үед илүү байдаг аж.

Амрагуудын ширтэлтийн увидас
Хамгийн анх пергамент дээр бэхээр бичиж эхэлсэн тэр цагаас хойш амраг хосуудын хайрын харцны ид шид ном зохиол, киноны мөнхийн сэдэв болсон билээ.  Жинхэнээсээ бие биедээ дурласан амрагуудын харц онцгой байдаг бөгөөд харах бүрдээ дахин дурлаж байдаг. Амрагуудын ширтэлт хайр дурлал болон дур хүслийг улам бадраахаас гадна уур хилэн, хорслыг ч төрүүлдэг аж. Хайр дурлал болон дайнд бүх зүйл шударга байдаг гэдэг.

Жирэмсний үеийн секс
Олон хосууд эхнэрээ жирэмсэн үед секс хийхээс татгалздаг нь урагт сөргөөр нөлөөлөх вий гэсэн айдастай холбоотой. Ялангуяа жирэмсний сүүлийн үед их болгоомжилдог. Гэсэн хэдий ч ихэнх судалгаа секс нь урагт ямар ч сөрөг үзүүлдэггүй төдийгүй эрүүл, саруул, хүндрэлгүй төрөхөд нөлөөлдөг болохыг харуулж байна. Эмч нар эхчүүдэд төрөх хүртлээ эрүүл аюулгүй сексийн харилцааг эрхэмлэхийг зөвлөдөг.

Сексийн үеэр өөр хэн нэгний тухай бодох
Хосуудын 90 хувь нь сексийн үеэр хамтрагчаасаа өөр хэн нэгний тухай боддог гэнэ. Гэвч энэ хандлага дотно харилцаанд огтхон ч нөлөөлөхгүй аж. Хосууд сексийн үеэр найзууд, хөрш, эсвэл ажлынхаа тухай бодож байдаг гэнэ. Харин хосуудын 25 хувь нь секс фантазиа төсөөлж байдаг аж.

Арьсны өнгө бэлгийн чадварт чухал уу?
Эр хүний бэлгийн чадварт арьсны өнгө, шүтлэг огт хамаагүй болохыг судалгаа харуулж байна. Гэвч бэлгийн чадварт нөлөөлдөг гол зүйл нь удамшлын хүчин зүйл аж.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих