ХАШ АЯГА /ӨГҮҮЛЛЭГ/

timthumb.phpДотны найз Гонгорын Хайдавтаа
Баруун уулын даваа нь
Бартаа ихтэй даваа даа хєє
Баруун айлын Гавалмаа бvсгvй нь
Баахан зvрхний тольт уу даа хєє …
Ардын дуунаас

Оройн саалийн цаг болов. Ууланд хариулганд байсан vхэр жингийн тэмээ шиг жирийгээд гэр лvvгээ цувчихлаа. Ээлжгvй vхэрчин євгєн Тэрбиш vхрийнхээ сvvлчийг харан гэлдэрсээр гэрийнхээ гадаа ирэн иртэл нь хэн ч тvvнийг дуудаж “Манайд орж цай уу” гэсэнгvй. Уг нь фермийн саальчид Тэрбишийг орой бvр ээлжээр гэртээ урьж цайлдаг заншилтай болчихсон юмсанжээ. Тэрбиш гаднаа бууж номхон хул мориныхоо эмээл хазаарыг аваад хондлой дээр нь алгадахад хул морь ухарч цаашлахчаа аядсанаа дороо євс зулгааж эхлэв. “Намайг бодвол єдєржингєє л эрvv ам нь хєдлєх юм. Тэгсэн хир нь юу ч амсуулаагvй юм шиг мал хvн туйрандсан цулгуй газрын хатаж шарласан євсийг ум хумгvй зулгаах юм. Яасан ч шинжгvй юм бэ” гэсэн шvv юм бодов. Тэрбиш, гэрийнхээ хаалга тvшvvлсэн савааг авч бvсэнд хавчуулав. Саваагаар хаалга тvшvvлэх нь “Энэ айл эзэнгvй” гэсэн тэмдэг болно. Гэртээ оров. Газар дээр ганцаар хvний гэр хэдий намрын хайлган сайхан цагаар ч гэсэн єдєржин эзгvй байх юм чинь яаж царайтай байх вэ! Євгєн хазганасаар намхан орныхоо ємнє очиж адсаган дээр дєнгєж суугаад байтал хэдэн бор жаал гvйлдэн ирэв. Тэдний араас бараг єєрєєсєє том модон домботой халуун цай, тавагтай идээ барьсан хvрэн хацартай охин орж ирэв. Тэрбиш идээ цайг аваад бяцхан хар шургуулгынхаа нvд татан охинд хоёр ширхэг цаастай чихэр авч єгєєд,
- За, єндєєр болоорой гэвэл охин,
- За-аа гээд чихрийг хоёр гардан авлаа. Охины ийнхvv “шагнуулахыг” харсан хэдэн жаал,
- Амаа, тєвийн урлагийн бригад одоо манай хажуугийн тохойд ирж буугаад оройдоо тоглох гэнэ …
-Та концерт гарахыг vзэх бол танд суудал авч байх уу! гэсэнд,
- Євгєн ах нь яаж ч мэднэ гээд тэдэнд нэг нэг чихэр авч єгсєнд дорноо пижигнээд алга болов.
Тэрбиш шургуулга руугаа гар оруулж нэгэн хаш аяга гаргав. Тэр аяга хоёр бєєрєндєє бариултай юм. Бариулыг нь сайн ажвал дэрээ нэг нь дээшээгээ, нєгєє нь доошоогоо гvйсэн хоёр ижилхэн оготнын сийлбэртэй юм. Тэрбиш, аягаа эргvvлэн тойруулан харж байснаа гvнээр сvvрс алдаад шургуулга дээрээ тавив. Шаазан гаргаж цай аягалав. Цайндаа єрєм хийв. Тавтай цайлаад орон дээрээ хажуулан хэвтэв. Дуг хийгээд сэрвэл гэрт харанхуй. Гадаа гарвал саальчид тугалаа уяж байна. Урлагийн бригад ирээд майхнаа босгоод гаднаа цахилгаан гэрэл тавьж тоглох байраа засаж байна. Баян хуур, шанз хєгжим тоглон хvмvvс дуулах сонсогдоно. Эргэн тойрныг чагнавал, энэ хєндийн бvх айлын хvмvvс морьтой явган, хоёроор гурваар, гагцхvv урлагийн бригад тийш ярин хєєрєн цувж байна. Тэрбиш гэрийнхээ гадаа баахан зогсов. “Урлагийнхны тоглолтыг vзэх vv, байх уу? Хvсэн хvлээдэг хvн маань ирээ бол уу, vгvй бол уу! Нэрийг нь мэддэг, дуулах нь аль язгуурын зvрхэнд танил болон харагдсан тэр нэгэн хvн яагаад манай vvгээр ганц удаа ч гэсэн vл ирнэ вэ! Би чамайг ирнэ байх гэж хол ойрын хичнээн урлагийнхны, хичнээн тоглолтыг vзэв дээ! Гэтэл чи нэг ч удаа ирсэнгvй. Єнєє орой ч бас л ирээгvй бизээ. Ээ дээ чи бид хоёрт уулзахын ерєєл ч оршоогvй дэг ээ” гэхдээ бас нэг удаа гvнээр шvvрс алдав. Тэрбиш гэртээ ороод гэрэл гэгээ ч гаргасангvй. Шууд ор дэрээ засан хэвтэхээр зэхэв. Хэвтэхийнхээ ємнє бас нэг аяга зэхрvvн цай уучих санаатай шургуулга руугаа тэмтэртэл гарт нь хаш аяга нь тааралдах мєртєє амсар нь тисхийн дуугардаг байна. Аяганы амсар сэт vсрэх мэт тисхийхийг анх удаа дуулсан тул Тэрбиш хирдхийн цочив. Гэрэл гарган аяганыхаа амсрыг vзэв. Ер ан цав гарсан юм алга. Алган дээрээ тавиад аяганыхаа амсрыг тог тог хийтэл няслаад vзэхэд диг диг хийдэг урьдын царгиу дуу сонсогдов. Аяга бvтэнд сэтгэл амрав. Урьд нь ингэж тисхийж дуугардаг байсныг огт анзаардаггvй байжээ гэж єєрийгєє зэмлэв. Анчин хvний буу дуугарвал ан гєрєєнд олзтой омогтой явдаг гэдэг. Аяганыхаа тисхийн дуугарахыг анх удаа сонсов. Хvсэн хvлээдэг, нэг бодлын танил, нєгєє бодлын vл таних тэр хvн маань ирээ юм бол уу гэж бас бодов. Тэрбиш єнгийн хангайн юм бодон хэвтсэнээ нам унтжээ.

Євгєн Тэрбиш давхийн сэрэв. Юунаас цочив оо! Юу ч цочоосонгvй, гагцхvv зvрх сэтгэл нь тvvнийг дуудан сэрээжээ. Зvрх сэтгэл харуул манаанд гардаг гэдэг vнэн байна. Тэгээд зvрх сэтгэл минь юуны учир намайг дуудан сэрээв ээ?!
- Ээ тэнгэр минь !!!
Чихэнд минь юу сонсогдоно вэ! Хэн хаана дуулж байна вэ! Юу билээ энэ чинь! Манай энд урлагийн бригад ирсэн билvv? Тэгээд чи минь ирээ юу! Ашгvй нэг ирээ юу! Ингэж ирдэг байжээ. Хаш аяга минь учиргvй ч тисхийн дуугарсангvй шvv! Ээ аяга минь! Тэрбиш аягаа авч алган дотроо барин чагнав.
… Баруун уулын даваа нь
Бартаа ихтэй даваа даа хєє
Баруун айлын Гавалмаа бvсгvй нь
Баахан зvрхний толь уу даа хєє

- Яг чи минь биеэрээ дуулж байна. Аргагvй чи минь хvрээд иржээ. Ингэж чи бид хоёрт уулзахын ерєєл оршсон байна.
Зvvн уулын даваа нь
Зvгээр ч vгvй даваа юу хє
Зvvн айлын Гавалмаа бvсгvй нь
Зvрх сэтгэлийн минь тольт уу даа хє
Тэрбиш євгєн хаш аягаа хоёр гараараа яг хавсран бариад мэлмэрvvлэн уйлсаар суув.
… Хад байгаад нурсанд орвол
Хайрга болоод шуурсан нь дээр vv дээ хє
Ханилж суугаад хагацсанд орвол
Харийн танихгvй нь дээр vv дээ хє
Дуучинг ийнхvv дуулан тєгссєнєєс хойш Тэрбиш хичнээн уйлсан, хичнээн суусныг хэн мэдэж. Тvvнийг гаднаа гарахад єнєєх уудам хєндий дvvрэн, инээн шуугин, морьтой явган ирж байсан vзэгчид эргээд нэг ч vгvй болон таран оджээ. Чагнавал хаа нэгтэй бvсгvй хvний цангинатал дуулах, энд тэнд нохой хуцах, бух урамдах сонсогдоно. Зогссоор байтал урд уулын зоон дээгvvр намар оройн саран мэлтийн гарч ирэв. Сарны гэрэлд уудам хєндий нэлдээ цайран ирэв. Урлагийнхны хоёр майханд гэрэл гэгээ ч алга, анир чимээ ч алга. “Эвий чи минь энэ хоёр майхны алинд нь сэтгэл амранхан унтаж байна даа. Энэ газрын мухарт, зvvдэнд чинь ч vл орох тийм нэгэн хєх євгєнтэй чи хэзээ нэгэн цагт хvн санамгvй хачин учраатай гэж боддог уу? Яаж ч бодоо аж дээ. Хvний хувь заяа, учрал тохиол гэдэг их хачин шvv…” гэж бодохдоо Тэрбиш мєн гvнээр сvvрс алдав.

Бяцхан бор гэрт гэрэл гэгээ алга. Гэрэл гэгээгvй тусмаа нэг нь дvнгэр ярьж, нєгєє нь юу ч дуугарахгvй гагцхvv хичээнгvйлэн сонсож буй хоёр хvнд аятай байгаа бололтой.
… Тэр минь Цэ-занги гэгддэг байсан нэртэй баян хvний тєрсєн ганц охин байсан юм. Аав нь овоо голдоо сvвтэй хvн байсан учир ганц охиндоо бичигтэй хvн олж гэрээрээ ном заалгаж зав чєлєєнд нь охиноо єєрєєр нь уйгагvй оролдуулсаар бичгийн эрдэмд нєр сайн сургасан байгаа юм. Миний мэдэхийнх, тэр цагт тэр бид хоёрын vеийнхэн дотор тэрvvн шиг бичиг vсгийн чадалтай хvн бардах нь биш vнэндээ байгаагvй юм. Хоног цаг єнгєрч євгєн бие минь єгрєн доройтохуй тусам би тvvгээрээ бахархан баясаж, буурал толгойгоо дээр єргєж усарсан хєх нvдээрээ алсыг харж явах бардам сэтгэл тєрдєг юм. Би тэдний vхэрчин байв. Би бvх насаараа vхэр хариулах учиртай хvн байж. Мэдээ орсон цагаасаа хойш тэдний vхрийг хариулж байлаа. Сvvлд бид хоёрын хувь заяаг тэнгэр ниргэчихээр нь єєр айлын vхэр хариулж байгаад нутагт маань нэгдэл байгуулагдахад тvрvvчийн гишvvн нь болоод анхны дундын хєрєнгє-бяруу тугал, бух шар, сувай саадаг нийлсэн хорин долоон vхэртэй болохоор тvvний нь хариулж эхэлснээс хойш одоо бас яг хорин долоон жилийн нvvр vзэж байна. Би тэдний vхэрчин юм хойно бид хоёрт нэгнийхээ хараа барааг харахгvй юмуу, ярьж хєєрєхгvй цаг гэж ер байсангvй. Би єсєж эрийн цээнд хvрлээ. Тэр маань ч ногоо шиг суга урган єссєєр надаас гурван дvv хир нь уулын арын цэх єндєр хар мод шиг голшиг шулуун хонгор шархан хvvхэн боллоо. Энэ чинь гучаад оны vеийн хэрэг шvv дээ.
Нэг мэдэхэд тvvнийг минь энэ тэр эр хvйстэй юмнууд эргvvлж тойруулаад амар заяа ч vзvvлэхээ байжээ. Нэртэй нvvртэй баян хvний єнчин сонгино шиг атлаа єнгєтэй царайтай охинд санаархахгvй эр гэж хаа байх вэ. Тvvний минь єєрийнх нь хэлж байснаар бол эцэг нь Данхар гэдэг єєртэй нь адил баяны бас нэг эр ганц хvvтэй суулгах бодолтой байж. Бодолтойсох юу байх вэ. Бараг далдуур зєвшилдєж орхисон байж. Гэтэл тэр минь тэдний далдуур хуйвалдсан санаа ил гараад ирэхийн цагт эцэгтээ уурсаж “Та намайг заяасан гэрт минь амар тайван байлгахгvй хажир адгуус шиг гадуурхахад хvрвэл надад хоёр алд сур, хойт голын хэдэн улиасны нэг олдоно” гэснээс хойш энэ хэрэг ингээд ор тас унтарчээ. Тэгж байтал хэдэн жилийн ємнє Улаанбаатар луу яваад сураг нь тасарсан Лутаа гэдэг нэг гайхал эр бурхан минь тостой гараар барьшгvй гоё ганган дарга болчихсон гарч ирэв. Толгойдоо эрдэмтэй, ташаандаа буутай, морин сургууль vзvvлсэн нэг айхтар гайхал болчихсон ирдэг байна. Тэр Лутаа тэднийхээр бууж мордоод байх боллоо. Манайхан ч яах вэ Цэ зангийн охин, цэргийн дарга Лутаа хоёр ч ёстой vvрийн цолмон, vдшийн гялаан хоёр шиг хоёр амьтан нийлэх нь тэр гэлцэв. Удсангvй тэр хоёрын хурим намар болох юм гэнэ гэлцэв. Би яах вэ дээ, яамай тэр хоёрын хэрэг бvтэг, хєєрхий л гэж бодож байна.
… Байж байтал дарга Лутаа маань хvнд тархиа хага цохиулчихаж гэж дуулдав. Тэр мєртєє тvvний тархийг хага цохисон хvний хэрэг илэрч яригдахгvй харин дарагдан баларчихав. Сvvлд дуулсан чинь тэр минь цохичихжээ. Яасан бэ? гэвэл Жирэмний хєндий гэдэг битvv улиас, бургаас, хустай хєндий гэтэлж тэр айлд очоод шєнє буцаж явахад нь нєгєє Лутаа гайхал сvvдэр шиг дагаж байгаад харанхуй шєнєєр их модон дотор барьж хvслээ хангах гэсэн байхгvй юу. Тэр минь угаасаа их эрдvvн зоримог хvн юмсан. Тийм болоод ч самбаачлаад Лутаагаас урьтаж орхихгvй юу.
Тэгж байтал соёлын довтолгооны ажил хєдєє нутагт эхлэх нь тэр. Бичиг vсэгтэй хvн манай нутагт тэр vед нэг хvний хоёр гарын арван хуруу хvрэлцэхээр цєєн байв. Тэдний дотор эмэгтэй хvн гэвэл ганцхан тэр минь байв. Тэр минь тvр сургуульд багш хийх, бас бичиг сурах дуртай боловч тvр сургуульд суух боломжгvй хvнд хол энэ тэр гэхгvй гэр оронд нь очиж ном заах ажилтай болов. Хvнийг ном сургах тэр ажилдаа тvvний дуртайг яана. Удсангvй нутгийнхан нь тvvнийг єндєр чилгэр сайхан бvсгvй болохоор нь “манай намхан шар багш” гэж энхрийлэн нэрлэв. Тэгж байтал сумын тєвд улаан гэр байгуулах ажил vvслээ. Тэр улаан гэрт элдэв уриа лоозон бичиж хадах, зураг vзvvлэнд тайлбар сэлт хавсаргах гоё сайхан бичигтэй хvн хэрэгтэй болсонд бас тэр минь явлаа. Удсангvй тэрнийг минь улаан гэрийн эрхлэгч бєгєєд сумын тєв дэх бичиг vсгийн багш болголоо. Дєрвєн жилийн ємнє Улаанбаатарт очиж бичиг vсгийн сургуульд суугаад ном эрдэмтэй болж буцаж ирээд нутгийн олондоо ном сургана гэж явсан нэг гайхал бас хvрч ирэв. Тэгсэн тэр золиг ном ч сурч базаасангvй, хотод жаахан завхарч яваад хvрч иржээ. Ирээд тvvнийг минь жаахан оролдож vзээд хэргээ бvтэхгvй олохоор, харин лам болоод хонх дамар барин лvйжин тавьж зод манаж дvвчигнэх нь тэр. Yгvй энэ аавын олон хєвгvvд дотор мєн ч янз бvрийн гайхал байдаг байлаа шvv. Удсангvй тэр минь надад ном заах юм боллоо. Миний ном сургасан охидоос нэг нь намайг уриалж энэ зун намрын зургаан сард тус бvр тав таван хvнийг тvр сургууль, бичиг vсгийн бvлгэмээс гадуур номд сургая гэлээ. Тэгэхээр нь би за гэлээ. Ямар таван хvнд ном сургах вэ гэж бодоод байсан чинь чамд ном заах нь зєв санагдлаа. Чи надаар ном заалгах уу? гэхэд нь би vгvй гэлээ. Тэгвэл чи намайг голж байна уу? гэж тэр минь асуулаа. Энэ нь ухаандаа чи надад хайргvй юм уу? гэсэн далд санаатай vг болон хувираад ирэхээр нь би тvvндээ, чамаар ном заалгая гэлээ. Тэр минь их баярлаж байна. Ном дуртай нь аргагvй заалаа. Би ч хичээгээд овоо сураад ирлээ. Тэр минь улам их баярлаж заримдаа надад хvнээр элдэв зурвас ирvvлдэг болов. Тэр зурвас дотор урт сайхан гол гаталгасан, єндєр их уул давуулсан єчнєєн гоё ганган vгс байдаг байв. Яршиг даа нэг голын хоёр талд байж, юун их маягтай юм бэ? гэж заримдаа боддог байв. Гэтлээ vгvй энэ чинь их учиртай хэрэг. Миний л бичиг vсгийн чадлыг сайжруулах гэхдээ мэрийж байгаа нь энэ гэж боддог болов. Энэ захиаг єчнєєн дахин хуулан бич гэж захиж бичсэн байхад нь заавал хуулж тавьдаг байв. Тэр нь одоогийн сурагчдын гэрийн даалгавар гэсэн vг юм даа. Сvvлд ирж, хуулан бич гэсний нь тоогоор хуулсан байхад ихэд баярладаг байв. Заримдаа хvнээр ирvvлсэн захиагаа єєрєє дугтуй хийж жонхуугаар нямбай нааж нvvрэн дээр нь захиа зуун ниссэн шувуу зурсан байдаг боллоо. Тэр нь бас нис нис! гэсэн бичигтэй байхыг яана. Зарим захиандаа давхиулсан морин туурай ч зурсан байна. Харилцан захиа бичилцсээр элдэв юм бичих боллоо. Тэр минь надад нэг л сэтгэлтэй юм шиг санагдаад болохоо байв. Нэг удаа хариу захиа бичихдээ єєрийнхєє сэтгэл зvрхэнд санасныг цємийг нь бичээд явуулчихав. Тэгэхдээ чи надад хайртай аваас хариу ирvvлэх буй заа. Хайргvй бєгєєс дахин захиа ирvvлэх хэрэггvй гэсэн санаатай юм бичээд явуулчихав. Тvvнээс хойш тэр минь гэрээрээ хэд дахин ирэв. Надтай огт урьдынх шигээ уулзаж, баярлаж хєєрсєнгvй. Байдлыг нь харвал нэг бодоход надад гомдсон мэт. Нєгєє бодлын надад бас хайр сэтгэлтэй ч юм шиг. Тэгээд захиаг минь аваад баярлаж хєгжихдєє тэр хайр сэтгэлээ нэг мєсєн илэрхийлж чадахгvй ч байгаа юм шиг халгаж ядсаар байгаад буцаад явлаа. Буцаад явчихаар нь за энэ бид хоёрын хорвоо єнгєрлєє гэж би бодов. Сар шахуу хугацаа єнгєрєєд байтал тvvнээс минь нэг томоо дугтуйтай захиа ирэв. Гэнэт захиа ирэхээр гайхаж хоцров. Дугтуйг нь онгойлгоход гар минь чичирч байв. Сэтгэл зvрх минь ч хачин болчихов. Тэр минь учиргvй уран гоё урт гэгчийн тав зургаан захиаг нэг дугтуйд хийжээ. Бичсэн єдрийг нь харвал дєрєв таван хоногийн зайтай бичээд байжээ. Хамгийн сvvлийн захиандаа, бид хоёр нэгэндээ сэтгэлгvй байж чадахгvй. Намайг хvн гэж тоосонд чинь сэтгэл санаа минь сайхан боллоо. Захиаг чинь єдєр бvр л уншиж сууна. Бичгийн чинь хэв улам сайн болж, бичсэн vсэг бvрээс чинь чиний царай зvс, ааш зан харагдаж байна … гэх мэтээр бичсэн байхыг уншаад магнай хагартлаа баярлав. Ганц бие минь хоёр болов. Тал бие минь бvтэн болов. Удсангvй бид хоёрыг нэг нэгэндээ сайн болжээ гэдгийг тэднийхэн, манайхан цєм мэдэв. Бид хоёрын хувийн нууцыг би алдсангvй. Тэр минь зориуд миний нэг захиаг алдсан болж хvнд єгєєд тэр хvн нь аав эжийд минь дуудаж єгчээ. Тэр минь єнєєх, том захиан дотроо манай улаан гэрт Улаанбаатараас Цэрэндулам гэдэг бvсгvй ирж хэдэн дуу зааж єгєв. Тэр дуунаас энэ дуу л надад хамгийн сайхан санагдлаа гээд Гавалмаа бvсгvй гэдэг дууны vгийг бас бичиж хийсэн байв.
Сvvлд тэр минь холын багуудаар явж бичиг vсэг заалгагчдыг шалгах боллоо. Заримдаа бvр хол явахдаа намайг дагуулж явдаг боллоо. Тvvнтэйгээ хамт хол явах надад хичнээн жаргалтай байв. Бид хоёр ёстой нэг ярьж хєєрч ном хаялцахыг vзvvлдэг байв.

… Хад байгаад нурсанд орвол
Хайрга болоод шуурсан нь дээр vv дээ хє
Ханилж суугаад хагацсанд орвол
Харийн танихгvй нь дээр vv дээ хє

гэж ирээд л Гавалмаа бvсгvйг тэр минь байсхийн дуулна. Тvvний минь хоолой эрдvvн єнгєтэй, дуулах аяс нь єєрийн чинь дуулдагтай яг адилыг яана. Yгээ эхлэх, єнгєє єргєх, нугалах, солих шилжvvлэх, тєгсгєхдєє яг л чи шvv дээ …
Нэг удаа тэр минь єєр тийш бичиг vсгийн шалгалтаар явлаа. Ер нь тvvний минь ажил гэж барагдахаа болив. Бид хоёр зуны сvvл, намрын эхээр ханилан суухаар тогтов. Тэгж явахдаа бас намайг дагуулж явах гэсэн юм. Гэтэл тэдний хэдэн сайхан амбан шарыг хулгай хєєгєєд явчихжээ. Би тvvнтэй хєєцєлдєх хэрэгтэй боллоо. Намайг дагуулж явж чадаагvйдээ тvvний минь сэтгэл нэг л хорогдонгуй, байдал нь тун хачин байв. Би тvvнийгээ нэлээн хол хvртэл гаргаж єгєв. Тэр минь наддаа єнєєх л Гавалмаа бvсгvйг дуулж єгєх мєртєє сvvлийн бадгийг нь олон дахин дуулж єгєв. Морин дээр зэрэгцэж яваад намайг єєр лvvгээ татаж духтай минь духаа нийлvvлээд тэгээд дээш нь дvрлийн харж под подхийтэл инээж, за сайн сууж байгаарай! Би хэд хонож ч мэднэ. Заримдаа муухан сурч байгаануудад нь хэд хоног давтан хичээллэх ажил хий гэсэн. Хvнд тус хvргэвэл олигтойхон шуу тусалбал дээр шvv дээ. Чи ч vхрээ сайн л хариулахыг боддог биз дээ. Yхэр сайхан мал шvv дээ. Чи ч vхрээ сайн л хариулахыг боддог биз дээ. Yхэр сайхан мал шvv. Yхрийг сайхан хариулаад байхад ямар ч сайн нэр дуулж болох юм гэж тэр минь яг хэлсэн юм. Ном vзсээр тэр минь их ухаалаг, цовоо, хичнээн сайхан ааш зантай болсон гэж санана даа. За миний vхэрчин нєхєр минь буц даа. Хэдэн шараа олохыг бодоорой! Энэ хvртэл дєхvvлж єгсєнд чинь гялайлаа … Тэгээд дахин сайн сууж байгаарай! гээд дахин духаа нийлvvлээд нэг удаа уртаар санаа алдах мєртєє мориндоо гэнэтхэн ташуур єгєєд давхин одсон юм. Их бороо орох янзтай арзайсан ам шvдтэй юм шиг хар vvлс тvvний минь давхин одсон зvг хєндєлсєн нvvж байв. Би элдэв юм бодсонгvй, буцлаа. Хэдэн шарын хойноос гурав дєрєв хоног яваад олсонгvй буцаж ирэв. Осолдохгvй л буцаж ирснээ мэдэх юм. Ирээд юу болсноо тээр сvvлд мэдэв. Яасан бэ? гэвэл хонгор тvvнийг минь тэр єдрийн хар vvл залгижээ. Цахилгаантай бороо ороод нимгэн хувцастай, муухан цувтай болохоороо айлын бараа харах санаатай гэнэн хонгортоод давхиулж явтал аянга цохижээ … Ёстой л гэнэн хонгор зан гаргажээ. Ингээд л бид хоёрын энэ хорвоогийн жаргал дууссан юм даа …

Гэрийн дотор бvр харанхуй. Нэг нь ийнхvv ярьж, нєгєє нь тийнхvv сонсож байсан хоёр эр хvн таг чимээгvй болов. Нэг хэсэг энэ гэрт угаасаа хvнгvй юм шиг тийм чимээгvй байлаа.
Чvдэнз шархийн асаж гэрт гэрэл гарав. Тэрбиш євгєн нvдээ гэрэлд анивчуулан байж бяцхан шургуулгынхаа нvдийг татаж хаш аягаа гаргаж ирэв.
- Энэ хаш аягыг тэр минь надад єгсєн юм. Тvvнээс минь надад vлдсэн юм энэ. Тэрнийгээ vрэгдсэнээс хойш энэ аяга бид хоёр єдий хvртэл байж л байгаа нь энэ. Би тvvнийхээ хэлснээр vхэр малласаар ёстой сайн нэрнээс салсангvй. Би нэгдлийн дархан аварга vхэрчин, аймгийн есєн удаагийн аварга vхэрчин, улсын нэг удаагийн аварга vхэрчин боллоо. Харин би тvvнээсээ хагацсанаас хойш эрдэм номтой болох гэж нэг их тэмvvлээгvй юм. Яагаад вэ гэвэл тvvний минь мэтгэн зvтгэн єчvvхэн хувь нэмэр болж явсан vйлс бvтэж бvгдээрээ ном соёлтой болчихоор миний хийж чадах ажил vхэр маллах юм шиг санагдсан юм. Сэтгэл зvрхнээс тэр минь мартагдаагvй боловч Гавалмаа бvсгvй гэдэг дууг тэрэн шиг минь аяс єнгєтэй дуулдаг хvн ер сонсогддоггvй байтал гэнэтхэн чи минь дуулаад гараад ирэх нь тэр. Єнгєрснийг улирааж, мартсаныг сэргээгээд чи минь энэ дууг дуулах бvрд нэг талаар миний єр зvрх холгогдож хоёр талаар би дандаа тvvнийгээ санан дурсаж баярлан бахархдаг болов. Тэгээд энэ дууг дуулдаг хvнтэй уулзахсан, ядахдаа хараа барааг нь харахсан гэж дотроо хvсэж мєрєєдєн хичнээн ч концерт vзэв дээ. Хичнээн ч, сураглав даа. Тэгэхэд нэг ч удаа ирэхгvй байж байж єчигдєр энэ бригадынхантай хаанаас л ирээ аж гээд унтаад єгсєн чинь харин хvрээд ирчихсэн байдаг байгаа. За ингээд євгєн ахын чинь чамтай уулзах гэсэн хvсэл гvйцлээ.
Чиний дуулахыг сонсох бvрдээ би тvvнийгээ дурсан санаж єр зvрх минь баясдаг юм. Ах нь єндєр настай боллоо. Тvvний минь надад єгсєн энэ хаш аягыг л чамдаа єгч хадгалуулах, тэгээд чамайгаа нэг харъя. гэж боддог байсан минь ч гvйцлээ. Миний хамаг хvсэл гvйцлээ. Чамдаа урт насалж улам сайхан дуулж явахыг ерєєе гээд Тэрбиш євгєн хаш аягандаа шинэ сайхан єрєм хийгээд дуучинд барихад дуучийн сэтгэл хєдєлж нvд нь гэрэлд гялалзан харагджээ.
Тэр хоёрыг гадаа гарч ирэхэд тэнгэр цэлмэг, орчин тойрон нам гvм сайхан байв. Урлагийн бригадын хоёр майхан ч гэрэл гэгээгvй аж. Намар оройн саран дахин урд уулын зоон дээгvvр гарч ирэв. Уужим хєндий тэр аяараа мэлтийн цайрав
Тэрбиш євгєн, дуучийн хоёр хацрыг илэн духан дээр нь духаа хvргээд:
- За хvv минь баяртай, сайн яваарай гэв.


URL:

Сэтгэгдэл бичих