МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар ямар шийдэлд хүрсэн бол
Наймдугаар сарын 29-нд буюу өнгөрсөн Баасан гарагт МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар уулзсан тухай мэдээлж байсан билээ. Тэгвэл Солонгос улсын Сөүл хотноо удаан хугацааны эмчилгээ хийлгэж буй Н.Энхбаярын амар мэндийг эрэхээр хүзүүний эмчилгээ хийлгэж буй М.Энхсайхан очсон гэх мэдээ улс төрийн хүрээнийхний дунд олон асуулт дагуулаад байгаа нь нууц биш. Тэгвэл Н.Энхбаяр, М.Энхсайхан нар МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн удирдлагууд.
Иймээс ч АН-ын дотоод зөрчил, Үндэсний Эв Нэгдлийн Засгийн газар байгуулах нэр бүхий улс төрчдийн санаачилгатай холбоотой олон асуудлын талаар ямар байр сууринд хүрсэн гэдэг тун сонирхолтой байгаа нь нууц биш.
Яг тэдний уулзалттай зэрэгцэн Монголын улс төрийн олон зохиолын нооргийг бичдэг гэх нийтлэлч Баабар мэргэжлийн Засгийн газар байгуулах санал гарган, Ерөнхий сайдад М.Энхсайхан тэргүүтэй нэр бүхий улс төрчдийг санал болгосон юм.
URL: