Улсын дээд шүүх МАХН-ын нэрийг бүртгэлээ
Улсын Дээд шүүх МАХН /Монгол Ардын хувьсгалт нам/-ын нэрийг бүртгэх эсэх асуудлын хэлэлцсэн хуралдаанаа өндөрлөв. Хуралд Улсын дээд шүүхийн Иргэний танхимын шүүгч Ж.Зандраа, Ц.Амарсайхан, Б.Доржготов, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог нар оролцсон байна. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал Улсын дээд шүүхээс нэрээ авч, батламжаа дөнгөж сая гардсан байна.
URL: