ЗБГХТГ-ын дарга хурандаа Ц.Батсүхийг чөлөөлжээ

79ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав өнгөрсөн баасан гаригт ажлаа хүлээж аваад, даргын зөвлөлийн гишүүдээ хуралдуулсан байна.  Тус хурлаар  зарим газар, хэлтсийн бүтцийг шинэчлэхээр болжээ. Тодруулбал, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар гэх нэгжийг өөрчлөхөөр болсон гэнэ. Түүгээр зогсохгүй ЗБГХТГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.  Дээрх үйлдлээс С.Баатаржав ээлжит томилгоогоо хийж эхэлж байна хэмээн харж байна.

URL:

Сэтгэгдэл бичих