Исламын дайчид АНУ-ын ЭСЯ-ыг эзэллээ
Дарангуйлагч Муаммар Каддафиг засгийн эрхнээс түлхэн унагааснаас хойших Ливи улсад овог аймгуудын дунд мөргөлдөөн гарсаар байгаа.
Саяхан исламын цэргийн бүлэглэлийн гишүүд нийслэл Триполи хотод байрладаг АНУ-ын Элчин сайдын яамыг эзлэн авчээ. Энэ оны тавдугаар сараас өнөөг хүртэл Ливид исламын цэргийн бүлэглэл хүчээ аваад байгаа юм.
Тэд АНУ-ын ЭСЯ руу хэд хэдэн удаа дайрсны дараа Вашингтон Триполи руу Тэнгисийн агаарын цэргийн хүчний дайчдаа илгээж Элчин сайд болон яамны ажилтнуудаа эх орон руугаа татсан. Тухайн үед ЭСЯ-ны ойролцоо исламын цэргийн хоёр бүлэглэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байжээ.
URL: