Арслан, гарьдуудын эрэмбийг тогтоожээ

322014-2015 оны үндэсний бөхийн улиралд 50-иас доош настай улсын арслан, гардиуд дараах эрэмбийн дагуу жагсаж байна.

Улсын арслангуудыг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Доржпаламын Ганхуяг тэргүүлсэн хэвээр байгаа бол Харцага цолноос шууд арслан цолонд хүрсэн Намсрайжавын Батсуурь дөрөвт эрэмбэлэгдэх болж, Пүрэвийн Бүрэнтөгс арслангуудын хамгийн сүүлд бичигдсэн хэвээр үлджээ.
Гардиудын тухайд Нямдоржийн Ганбаатар морин жилийн төрийн наадмаар долоо давсан амжилтаараа И.Доржсамбуугийн дээр гарч ирж, Ширбазарын Жаргалсайхан шинэ цолныхоо наймд эрэмбэлэгджээ.
Улсын арслан
1 – Д.Ганхуяг 1 түрүү, 1 үзүүр, 6 удаа тав
2 – Х.Мөнхбаатар 1 түрүү, 3 удаа долоо, 4 удаа зургаа, 2 удаа тав
3 – Б.Ганбат 1 түрүү, 3 удаа долоо, 3 удаа зургаа, 4 удаа тав
4 – Н.Батсуурь 1 түрүү, 1 удаа зургаа
5 – Д.Азжаргал нэг удаа ес, 4 удаа тав
6 – П.Бүрэнтөгс нэг удаа түрүү
Улсын гарьд
1 – Б.Гантогтох 3 үзүүр, 1 удаа долоо, 3 удаа зургаа, 3 удаа тав
2 – Ц.Цэрэнпунцаг 2 удаа найм, 3 удаа долоо, 4 удаа зургаа, 1 удаа тав
3 – М.Баяржавхлан 1 удаа найм 2 удаа долоо, 3 удаа зургаа, 2 удаа тав
4 – Д.Рагчаа 1 удаа үзүүр, 2 удаа долоо, 3 удаа зургаа, 2 удаа тав
5 – Н.Ганбаатар 1 удаа үзүүр, 2 удаа долоо, 2 удаа зургаа, 1 удаа тав
6 – И.Доржсамбуу 1 удаа үзүүр, 1 удаа долоо, 2 удаа зургаа, 4 удаа тав
7 – Б.Гончигдамба 1 удаа үзүүр, 1 удаа зургаа, 2 удаа тав
8 – Ш.Жаргалсайхан 1 удаа үзүүр, 2 удаа тав
9 – Ж.Бат-Эрдэнэ 1 удаа найм, 1 удаа тав

URL:

Сэтгэгдэл бичих