15 хүний нэрээр хуурамч зээл гаргажээ
Хаан банкны Дорнод аймаг дахь салбарын ажилтан иргэдийн нэр дээр хуурамч зээл гаргаж байсан үйлдлийг саяхан шүүхээр шийдвэрлэжээ. Тус банкны тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан С.Гэрэлмаа гэгч нь хуурамч зээлийн хувийн хэрэг бүрдүүлэн 15 хүний нэр дээр 45.7 сая төгрөгийн зээл гарган авчээ. Түүний уг хэрэгт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 156.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж шүүхэд шилжүүлснээр таван жил нэг сарын хорих ял оногдуулсан байна.
Б.ЭНХ /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: