Дуучин Х.Оюунбилэг шөнийн цэнгээний газруудаас салахаа байжээ
1980-аад оны сүүлээр эстрад урлагийн “Цирк” хамтлагийн од дуучин явсан Х.Оюунбилэг 20 гаруй жил нам гүм байснаа саяхнаас энд тэндхийн шөнийн клубуудэд дуулах болжээ. Тэрбээр өөрийн карьерийг дууссан гэж үзэж байсан хэдий ч Х.Лхагвадорж болоод найз нөхдийн ивээлээр өөрийн уран бүтээлдээ шамдан оржээ.
Өнгөрсөн хугацаанд анхны ханиасаа төрүүлсэн охиныхоо боловсролд анхааран Сингапурт амьдарч байсан тэрбээр нутагтаа бүрэн суурьшиж, номин их дэлгүүрийн дэргэд жижгэвтэр дэлгүүр нээж, Сингапураас бренд бараа татан бужигнуулж байна.
Үүний зэрэгцээ тэрбээр хуучны анд, ах нар болох саксофончин Болдбаатар, хөгжмийн зохиолч Г.Энхбаяр нартай нийлж, жаз блюз дуунуудаас бүрдсэн нэгдсэн хөтөлбөртэй англи дуунууд дуулж хуучны фенүүдээ баярлуулж байна.
Б.Мөсөн
agshin.mn
URL: