Сексийн дур хүсэлд юу саад болдог вэ?
Эмэгтэй хүн төрөлхийн эмзэг байдаг. Хэрэв хайртай хүн нь түүний зүрх сэтгэлд жаахан ч гэсэн өвдөлт өгөх зүйл хийх юм бол орноосоо түлхэхэд бэлэн байдаг. Зарим тохиолдолд эмэгтэй хүний төрөлхийн гэм нь өөрийнх нь сексийн дур хүслийг үгүй хийж орхидог. Тохиолдлын урвалт, хайртаасаа өөр хүнд дурлах, өөр үзэл бодол, үйлдэл нь ямар ч хүнийг нууцлаг байдалд оруулдаг.
Энэ нь сексийн амьдралыг үгүй хийхэд хүргэдэг. Энэ ээдрээтэй асуудлыг шийдэх арга замыг олох хэрэгтэй. Жишээ нь нэг хуудас цаасыг хоёр багана болгож хуваагаад нэг талд нь “буруу хэрэг” нөгөө талд нь “нууцаа” бичих. “Буруу хэргээ” бичихдээ ямар муу зүйлийг хийсэн. Энэ нь таны амьдралд хэрхэн хортойгоор нөлөөлж байгаа эсэх…
Харин “нууцаа” бичихдээ нууцын онцлог болон сөрөг талыг нь тодорхойлох. Хэрэв сөрөг тал нь ганцхан байвал худал хуурмаг, харин сөрөг тал нь олон гарвал бүр ч илүү ноцтой гэдгийг харуулж буй хэрэг юм. Мэдээж хэрэг хууран мэхлэх гэдэг сайн зүйл биш. Гэхдээ та өнгөрсөнд хийсэн зүйлдээ үнэн сэтгэлээсээ харамсаж байгаа бол чимээгүй өнгөр. Үүнийгээ хүлээн зөвшөөрснөөр таны сэтгэл хөнгөрөх боловч хайрттайгаа харьцах харьцааг тань нэг мөсөн үгүй хийх болно.
Ингээд эцсийн эцэст танд юу нь хамгаас илүү чухал болохыг ойлгож, сонголтоо хийж нэг мөр асуудлыг шийдэх хэрэгтэй. Нөхөр тань орон дотроо таныг гайхалтай энхрийлж, ямар нэгэн хөдөлгөөн хийх үед гэнэтхэн сексийн дур хүсэл үгүй болох нь тэр. Үүнийг сэтгэл зүйн гэмтэл хэмээн үздэг. Энэ нь урьд нь амьдарч байсан нөхөр, найз залуу, аль эсвэл охин насанд нь хэн нэгэн эр хүнээр секс хийж байхдаа үйлддэг байсан хөдөлгөөнтэй холбоотой байх гэх мэт олон хүчин зүйлсээс шалтгаалдаг байна.
Хэрэв ядарснаасаа болоод сексийн харьцаа хийх хугацаа тань тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод яваад байх аваас сексийн хөрөлтөнд орж, чухам юунаас эхэлж ийм зүйл болсноо ойлгохгүй улмаар бие биенээсээ уйдсан хэмээн үзэх болно.
URL: