Цагаачдыг далайд живэхээс авардаг тэрбумтан гэр бүл

860b0e7d5e66632eoriginalРежина Катрамбон болон түүний нөхөр Крис нар цагаачдад туслах зорилгоор хувийн усан онгоцыг далайд байрлуулах болсон байна. Газар дундын тэнгисээс Европт амьдрахаар ирж буй цагаачид даац хэтрүүлдэгээс болоод далайд живж амиа алддаг. Он гарсаар 1889 цагаач усанд живсэн гэсэн тооцооллыг НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг гаргажээ. Тиймээс хосууд тэдэнд туслахаар зориг шулууджээ.
Өнгөрсөн аравдугаар сард Италийн Лампедуса аралд 360 цагаач живсэн нь тэднийг сайн дурын үйлсээ эхлүүлэхэд нөлөөлсөн гэдэг. Тэрбумтан хосууд 2 сая еврогоор шинэ төсөл хэрэгжүүлж байна. Цагаачдын онгоцонд аюул учирсан тохиолдолд байршлыг хурдан тогтоож, аврах багийнхантай холбогдуулахын тулд харилцаа холбооны хэрэгсэл сайн байх ёстой. Тиймээс Режина онгоцыг орчин үеийн технологиор тоноглож байгаа гэнэ. Мөн хоол, ус, аврах хантааз, эмнэлгийн тусламжийн хэрэгслүүдийг хангалттай хэмжээгээр нөөцөлжээ.

_77218369_maltadinghy_77194705_drone

URL:

Сэтгэгдэл бичих