О.Магнай сангийн сайдтай тэрсэлдэж эхлэв үү
Өнгөрсөн хавар Асашёорюү Д.Дагвадоржтой нилээдгүй ширүүн өрсөлдөөд авсан ШӨХТГ-ын дарга зуны гурван сар ямартаа ч сэтгэл амар амгалан амарч нилээдгүй хүчийг сэлбээд ирэв бололтой намрын эхэн сарыг гарангуут л сангийн сайд Ч.Улааныг торгох шийдвэр гаргасан байна.
Түүний ингэж үзсэн нь “Төрийн банк”-нд давуу эрхийг олгосон явдал хэмээн тайлбарлаж байгаа аж. Монгол улсын Сангийн сайдаас төрийн өмчит их дээд сургуулиудын захирлуудад санхүүгийн үйлчилгээгээ “Төрийн банк”-аар түлхүү авах, тус банкинд байршуулах эс үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэл өгсөн аж. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 13.2.1 Аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан, 13.2.7 Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.6 заалтыг үндэслэн Сангийн сайд Ч.Улаанд торгуулийн шийтгэвэр ногдуулжээ.
URL: