Их хэмжээний сум улсын хилээр нууцаар нэвтрүүлжээ
2014.08.09-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Олон улсын “Цагааннуур” авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ОХУ-аас Монгол улсруу 100 гаруй сая төгрөгний үнэ бүхий 1256 хайрцаг буюу нийт 62800 ширхэг 5.6 мм калибрийн спорт болон ангийн зориулалттай их хэмжээний сумыг 20 тонн цемент дотор хийж нуун далдлах байдлаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг тагнуулын ерөнхий газар илрүүлжээ. Энэхүү хэрэгт холбогдуулан одоогоор Монгол Улсын харъяат 2, Оросын Холбооны Улсын харъяат 2 иргэнийг тус тус саатуулан ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
URL: