Зарим эрчүүд биеэ үнэлэгчид дээр очдог шалтгаан…
Хэн нэгэн дээр очиж мөнгө төлөөд секс үйлчилгээ авахыг хүсэгчид чухам яагаад тэгдэгийг сэтгэл судлаач хоёр эрдэмтэн олж мэдэхийг оролджээ. Нэгэн сэтгүүлд тэдний явуулсан судалгааны ажлын үр дүн нийтлэгдсэн байна. Тун санамсаргүй дүн гарсан аж. Эрчүүдийн дийлэнх нь биеийн чилээгээ гаргах гэж тухайн эмэгтэйг худалдан авч байгаа бөгөөд тэр эмэгтэйн ажил нэр хүндгүй гэдгийг бодохгүй байхыг хичээдэг гэнэ.
Уг судалгааны ажилд дундаж насны, эхнэртэй, боломжийн ажил хийж гайгүй цалин авдаг 584 эрэгтэй хамрагджээ. Гэтэл дийлэнх олонхи нь эмэгтэй хүнтэй харьцах туршлага тэдэнд дутагдаж байсан тул секс үйлчилгээ авахаар мөнгө төлж байсан гэдгээ мэдэгдэв. Энэ нь эрчүүдийн зан байдлын түгээмэл байдалтай огтхон ч нийцээгүй аж.
Үнэн хэрэг дээрээ биеэ үнэлж мөнгө олдог эмэгтэйгээс тэд төгс төгөлдөр бүсгүйн дүр зургийг эрж хайж байжээ. Төгс төгөлдөр гэдэгт тэд бэлгийн харилцаанд хэзээд ороход бэлэн байдаг, эр хүний хүсэл шаардлагыг биелүүлдэг, дээр нь ямар нэгэн хүнд ачаа үүрүүлдэггүй тийм эмэгтэйг хамааруулж ойлгож байсан гэнэ. Бэлгийн харилцааны байрлалын хувьд дийлэнх нь уламжлалт байрлалыг илүүд үзэж байжээ.
URL: