Т.Жадамбаа: Д.Цогтбаатар эмнэлэгт хэтэж эмчлүүлээд саяхан камер руу шилжсэн

93b6d07a95e0da9bbigТагнуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарт холбогдох хэргийг шалгаж буй. Түүнийг “ХБНГУ-аас 12 сая евро залилсан, манай улсад хууль бусаар орж ирээд сураггүй болсон Германы иргэн М.Л.Клойберийг эрэн сурвалжлах, Германы талд буцаан өгөх ажиллагаа явуулаагүй” гэх үндэслэлээр ЭХ-ийн гурван зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байгаа юм. Энэ хэрэгтэй прокурор танилцаад Д.Цогтбаатарт холбогдох залилангийн зүйл ангийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ талаар түүний өмгөөлөгч Т.Жадамбаагаас тодрууллаа.

 

-Танай үйлчлүүлэгчийн “Их хэмжээний мөнгө залилсан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Өмгөөлөгчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Д.Цогтбаатарын хэргийн мөр- дөн байцаалт дуусаагүй, хэрэг нь танилцуулагдаагүй байгаа. Тэгэхээр би “Хэргийн материалын талаар нууц задруулахгүй” гээд мөрдөн байцаагчид баталгаа өгчихсөн. Ийм учраас хамаагүй ярьж болохгүй байх. Байцаан шийтгэх ажиллагааны оролцогчийн хувьд мэдээлэл өгч болохгүй.

-Та мөнгө залилсан гэх хэргийн материалтай танилцсан уу. Ямар үндэслэлээр шалгах болсон юм бол?

-Мөнгө залилсан гэх хэргийн талаар би сайн мэдэхгүй. Аль өнгөрсөн онд уг асуудлаар шалгагдаж байсан юм билээ. Манай нөхөрлөлд өнгөрсөн оны сүүлчээр хандсан. Би залилангийн хэргийн материалыг огт хараагүй.

-Гэхдээ сая танай үйлчлүүлэгчийн залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар өмгөөлөгчид нь мэдэгдсэн биз дээ?

-Мэдэгдсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгосон тухайгаа хэлсэн. Одоохондоо тогтоолтой нь танилцаж амжаагүй байна. Ирэх долоо хоногоос хэргийн материалтай нь танилцуулна гэсэн. Тэр үед л хэзээ, ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг нь мэдэх боломжтой.

-Д.Цогтбаатартай та хамгийн сүүлд хэзээ уулзав. Биеийн байдал нь тааруухан байгаа талаар ар гэрийнхэн нь мэдэгдэж байсан. Батлан даалтад гаргах талаар хүсэлт гаргасан уу?

-Би өчигдөр уулзсан. Биеийн байдал нь сайнгүй байсан учраас эмнэлэгт хэд хоног хэвтэж эмчлүүлээд саяхан камер руу шилжүүлсэн. Энэ нь тухайн байгууллагын дотоод журам байх. Бидний зүгээс батлан даалтад гаргах, эрүүл мэндэд анхаарал хандуулах талаар удаа дараа хүсэлт тавьсан.

-Сэжигтний хувьд долоон сар хоригдлоо. Ингэснээр хамгийн хүнд гэмт хэрэгтнийг саатуулах хугацаанд хүрч байна. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Энэ талаар би байр сууриа илэрхийлж болохгүй байгааг дээр хэлсэн. Байцаан шийтгэх тухай хуулийн заалт ийм байдаг.

Б.Цэцэг


URL:

Сэтгэгдэл бичих