Хана туурганаасаа идүүлсэн цогцолбор

b4b6520778e54a3aoriginalНийслэлийн төсвийн хөрөнгөөр Хан-Уул дүүрэгт спорт цогцолбор баригдаж байгаа юм байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар Хан-Уул дүүргийн 2013 оны Иргэдийн хурлаар тус дүүрэгт спорт цогцолбор барихаар баталж, төсвийг нь 4.5 тэрбум төгрөгөөр тооцсон байх юм. Хүүхэд залуучуудын төдийгүй бүх нийтийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бусад үйл ажиллагаа явуулахад нэн хэрэгтэй зүйлийг ийнхүү 4.5 тэрбум буюу багагүй хөрөнгөөр босгохоор зориг шулуудсан нь сайн хэрэг. Юутай ч барьж эхэллээ гэсэн мэдээлэл хаанаас ч билээ авсан санагдаж байна

Гэтэл өнөөдөр цахим ертөнцөд тус дүүрэгт баригдаж буй спорт цогцолборын зургийг тавьжээ. Хирдхиймээр зураг аж. Төсвөөс 4.5 тэрбум төгрөг гарган барьж байгаа спорт цогцолборын хана нь нэг их гарлагагүй, байгалийн чулуугаар өржээ. Тэгсэн байтлаа чулуугаар өрсөн хананы дундуур элдэв хог хаягдал хавчуулаад өрсөн харагдах юм. Ингэхээр хирд хийхээс ч яахав дээ.

Хямрал нүүрлэж энэ цагт 4.5 тэрбум төгрөг гэдэг бага мөнгө биш. Хүмүүсийн ярьж байгаагаар бол 4.5 тэрбум төгрөгөөр дүүргийн хэмжээний спорт цогцолбор барихад элбэгдэж хүрэх аж. Гэтэл чулуун хана өрсөн атлаа дундуур нь хог хаягдал оруулдаг нь яаж байгаа хэрэг вэ. Хан-Уул дүүргийн иргэдийн хурлынхан лавтай хана туурганаас нь идээд эхэлсэн бололтой юм. Түүнчлэн барилгын компани нь шал цонхоос нь эхлээд иднэ. Түүнчлэн ажилчид нь цемент шохойноос нь иднэ гэхээр энэ цогцолбор хог хаягдлаар босох бололтой.

Тэгээд хог хаягдлаар боссон спорт цогцолбор нь нэг жилийн дараа засвар хийхээс өөр аргагүй болно. Аанай л засварын будаг шохойноос эхлээд идээд эхэлнэ. Юутай ч хан-уулчууд хог хаягдлаар боссон спорт цогцолборт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нь. Нураад уначихгүй болж ч дүүрсэн хэрэг дээ.

Н.Дөл


URL:

Сэтгэгдэл бичих